Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 46
(859)
— 1613 —

Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай

8/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Аж үйлдвэрийн сайд;

9/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Барилга, хот байгуулалтын сайд; 10/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Батлан хамгаалахын сайд;

11/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд;

12/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн сайд; 13/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Уул уурхайн сайд; 14/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хөдөлмөрийн сайд; 15/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд;

16/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хүнс, хөдөө аж ахуйн сайд; 17/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Эрүүл мэнд, спортын сайд; 18/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Эрчим хүчний сайд;` 19/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд.

2 дугаар зүйл.Энэ хуулийг 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2014 оны 12 дугаар Улаанбаатар сарын 04-ний өдөр хот

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн дараах хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

1/18 дугаар зүйлийн 3 дахь хэсэг: “3.Засгийн газрын бүтцэд доор дурдсан яам ажиллана:

Ерөнхий чиг үүргийн

1/Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам; 2/Гадаад хэргийн яам; 3/Сангийн яам; 4/Хууль зүйн яам;

Чиглэлийн

5/Аж үйлдвэрийн яам; 6/Барилга, хот байгуулалтын яам; 7/Батлан хамгаалах яам; 8/Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам; 9/Зам, тээврийн яам; 10/Уул уурхайн яам; 11/Хөдөлмөрийн яам; 12/Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам; 13/Хүнс, хөдөө аж ахуйн яам; 14/Эрүүл мэнд, спортын яам; 15/Эрчим хүчний яам.”

2/20 дугаар зүйлийн 4 дэх хэсэг:

“4.Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд дараах асуудал хамаарна:

-улсын хөгжлийн цогц бодлого; -эдийн засгийн тэргүүлэх чиглэл, салбарыг тодорхойлж, салбар, дэд бүтцийн зохистой харьцааг тогтоох асуудал;

-хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлого; -гадаадын хөрөнгө оруулалтын бодлого, зохицуулалт, бүртгэл; -концесс, төр, хувийн хэвшлийн түншлэлийн бодлого; -төрийн өмчийн бодлого; -тагнуул, сөрөг тагнуул, терроризмаас урьдчилан сэргийлэх асуудал; -цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энерги ашиглах бодлого; -мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны асуудал.”

3/20 дугаар зүйлийн 5 дахь хэсэг:

“5.Засгийн газрын гишүүн доор дурдсан хүрээний бодлогын төлөвлөлт, боловсруулалт, удирдлага, зохицуулалтын болон дүн шинжилгээ хийх, үнэлгээ өгөх асуудлыг эрхэлнэ: 1/Монгол Улсын Шадар сайд:

-гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх асуудал; -хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаатай холбоотой шуурхай асуудал;

-стандартчилал, хэмжил зүйн асуудал; -шударга өрсөлдөөнийг дэмжих, хянан зохицуулах асуудал; -хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах асуудал; -төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагаа; -оюуны өмч, патент, зохиогчийн эрхийн асуудал; -тодорхой салбарын мэргэжлийн хяналтын асуудал; -агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэх асуудал. 2/Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга:

-Засгийн газрын шийдвэрийн биелэлт; -Засгийн газрын дотоод мэдээлэл; -Засгийн газраас Улсын Их Хуралтай харилцах асуудал; -төрийн албаны хүний нөөцийн асуудал; -орон нутгийн хөгжлийн нэгдсэн бодлого; -орон нутгийн засаг захиргааны зохион байгуулалт, удирдлага; -Засаг даргын үйл ажиллагааг удирдлага, зохицуулалтаар хангах асуудал;

-иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд үзүүлэх мэргэжил, арга зүйн туслалцаа;

-агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэх асуудал.

3/Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд:

-ногоон хөгжлийн бодлого; -байгаль орчныг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх болон экологийн бодлого;

-газар зохион байгуулалт болон усны нэгдсэн бодлого; -цөлжилттэй тэмцэх болон ойжуулалтын асуудал; -усны нөөцийг нэмэгдүүлэх, ашиглалтыг сайжруулах асуудал;

-ургамал, ан амьтны нөөцийг хамгаалах асуудал, мэдээллийн сан;

-байгаль орчны шинжилгээ, ус цаг уур болон байгалийн болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх, экологийн аюулгүй байдлыг хангах асуудал;

-биоаюулгүй байдлын бодлого; -аялал жуулчлалын бодлого; -агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэх асуудал.

4/Гадаад хэргийн сайд:

-гадаад улс, олон улсын байгууллагатай улс төрийн талаарх хамтын ажиллагаа;

-гадаадад байгаа Монгол Улсын иргэд, бизнесийн эрх ашгийг хамгаалах асуудал;

-гадаад улс, олон улсын байгууллагатай хийх гэрээ, хэлэлцээрийн асуудал болон байгуулсан гэрээ, хэлэлцээрийн явцад тавих хяналт;

-гадаад улс, олон улсын байгууллагатай хүмүүнлэгийн чиглэлээрх хамтын ажиллагаа;

-дипломат, албан зэргийн виз, консулын асуудал; -гадаад сурталчилгаа; -агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэх асуудал.

5/Сангийн сайд:

-макро эдийн засгийн бодлогын төлөвлөлт, зохицуулалт; -улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэлийн асуудал; -санхүүгийн зах зээл, төсвийн орлого, зарлага, өрийн удирдлагын асуудал;

-нэгдсэн төсвийн талаарх судалгаа, төлөвлөлт; -төсвийн хөрөнгө оруулалтын бодлого, зохицуулалт, санхүүжилтийн үйл ажиллагаа;

-улсын болон орон нутгийн төсвийн зарцуулалтын хяналт; -зээл, тусламжийн нэгдсэн бодлого; -нягтлан бодох бүртгэлийн бодлого; -гаалийн бодлого; -татварын бодлого; -даатгалын бодлого;

-төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах бодлого;

-агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэх асуудал.

6/Хууль зүйн сайд:

-эрх зүйн шинэтгэлийн бодлого; -хууль тогтоомжийн системчлэл, мэдээлэл, эрх зүйн сургалт, сурталчилгаа, судалгаа;

-эрх зүйн туслалцаа; -улсын хил хамгааллын асуудал; -цагдаа, нийгмийн дэг журам сахиулах, гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх асуудал;

-шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа; -Засгийн газраас шүүх, прокурорын байгууллага, хуульчдын олон нийтийн байгууллагатай харилцах асуудал;

-төрөөс сүм хийдтэй харилцах асуудал; -иргэний харьяалал, цагаачлалын асуудал; -энгийн зэргийн виз, Монгол Улсад орох, гарах, оршин суух гадаадын иргэний асуудал;

-төрийн захиргааны байгууллагын шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг хянах асуудал;

-иргэн, хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл; -хэвлэл мэдээллийн хэрэгслийн бүртгэл; -архивын талаар төрөөс баримтлах бодлого; -агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэх асуудал.

7/Аж үйлдвэрийн сайд:

-хүнд үйлдвэрлэлийг хөгжүүлэх асуудал; -хөнгөн үйлдвэрлэлийн бодлогын асуудал; -аж үйлдвэрийн паркийн асуудал; -жижиг, дунд үйлдвэрийн хөгжлийн асуудал; -чөлөөт бүсийн хөгжлийн асуудал; -экспорт, импортын асуудал; -дотоод, гадаад худалдаа, үйлчилгээний бодлого, зохицуулалт;

-агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэх асуудал.

8/Барилга, хот байгуулалтын сайд:

-барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн бодлого; -хот төлөвлөлт болон хот байгуулалтын бодлого, архитектурын асуудал;

-орон сууцны бодлого; -нийтийн аж ахуйн асуудал; -газрын харилцаа, геодези, зураг зүйн асуудал; -агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэх асуудал.

9/Батлан хамгаалахын сайд:

-улсыг батлан хамгаалах бодлого болон цэргийн бодлого; -зэвсэгт хүчнийг чадваржуулах бодлого; -энхийг дэмжих ажиллагаанд оролцох бэлтгэл хангуулах асуудал; -агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэх

асуудал.

10/Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд:

-боловсролын тогтолцоог хөгжүүлэх асуудал; -шинжлэх ухаан, технологийн нэгдсэн бодлогын асуудал; -шинжлэх ухаан, технологийн мэдээлэл; -өндөр технологи, үндэсний инновацийн тогтолцоог бүрдүүлэх, хөгжүүлэх асуудал;

-ном хэвлэл, цахим бичвэрийн бодлого; -соёл, урлагийг хөгжүүлэх асуудал; -түүх, соёлын өвийг хамгаалах, сэргээх бодлого; -агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэх асуудал.

11/Зам, тээврийн сайд:

-авто замын асуудал; -авто тээврийн асуудал; -төмөр замын тээврийн асуудал; -иргэний нисэхийн асуудал; -далай ашиглах болон усан замын тээврийн асуудал; -тээврийн тогтолцоог хөгжүүлэх бодлого, зохицуулалт; -агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэх асуудал.

12/Уул уурхайн сайд:

-геологи, эрдэс баялгийн бодлого; -геологийн эрэл, хайгуул, судалгааны зохицуулалт; -газрын тос, газрын тосны бүтээгдэхүүн болон түүний нөөцийн талаарх бодлого;

-олборлох үйлдвэрийн техник, технологийн асуудал; -ил тод, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх бодлого; -агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэх асуудал.

13/Хөдөлмөрийн сайд:

-хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, ажилгүйдлийг багасгах, ядуурлыг бууруулах бодлого;

-хөдөлмөрийн нөхцөл, ажиллагчдын цалин, амьдралын өртгийн талаарх асуудал; -хөдөлмөрийн харилцаа, Засгийн газар, эзэд, Үйлдвэрчний эвлэлийн гурван талт түншлэл, хөдөлмөрийн хамтын маргааны зохицуулалтын асуудал;

-хөдөлмөрийн зах зээлийн зохицуулалт; -хөдөлмөрийн биржийн асуудал; -Монгол Улсад хөдөлмөр эрхэлж байгаа гадаадын иргэний асуудал;

-гадаадад ажиллах хүч гаргах асуудал; -мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн тогтолцоог хөгжүүлэх асуудал;

-агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэх асуудал.

14/Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд:

-хүн амын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал; -нийгмийн халамжийн бодлого; -нийгмийн даатгалын бодлого; -хүүхэд, залуучууд, эмэгтэйчүүд, ахмадын болон гэр бүлийн хөгжлийн асуудал;

-жендэрийн хөгжлийн асуудал; -хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн асуудал; -агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэх

асуудал.

15/Хүнс, хөдөө аж ахуйн сайд:

-хүн амын хүнсний хангамжийн бодлого; -хүнсний аюулгүй байдлын асуудал; -мал аж ахуйг эрчимжүүлэн хөгжүүлэх бодлого; -газар тариаланг эрчимжүүлэн хөгжүүлэх бодлого; -мал эмнэлэг, малын үржлийн талаар төрөөс явуулах бодлого; -мал, амьтан, ургамлын хорио цээрийн асуудал; -бэлчээрийн болон таримал ургамлыг хамгаалах асуудал; -мал, таримал ургамлын гаралтай хүнсний зүйл, түүхий эдийн экспорт, импортын асуудал;

-хөдөө аж ахуйн эдэлбэр газрын болон бэлчээр ашиглалтын бодлого;

-малыг цаг агаарын гэнэтийн аюулаас хамгаалах бодлого; -агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэх асуудал.

16/Эрүүл мэнд, спортын сайд:

-хүн амын эрүүл мэндийг хамгаалах, нөхөн сэргээх бодлого; -эм, эмнэлгийн хэрэгсэл, техникийн үйлдвэрлэл, хангамжийн талаарх бодлого;

-эмнэлгийн үйлчилгээ, эрүүл ахуй, халдвар судлалын хүрээний бодлого;

-хүн амын эрүүл мэндийг хамгаалах, нийгмийн болон мэргэжлийн арга хэмжээ;

-нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх бодлого; -мэргэжлийн спортын хөгжлийн асуудал; -агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэх асуудал.

17/Эрчим хүчний сайд:

-эрчим хүчний нэгдсэн бодлого; -эрчим хүчний үйлдвэрлэлт, дамжуулалт, түгээлтийн асуудал; -сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх асуудал; -эрчим хүчний шинэ эх үүсвэрийг бий болгох, ашиглах бодлого; -түлшний хангамж, нөөцийн бодлого, зохицуулалт; -эрчим хүчний нүүрс; -агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэх асуудал.

18/Монгол Улсын сайд:

-үндэсний хэмжээний бүтээн байгуулалтын томоохон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх асуудал.”

Төрийн мэдээлэл · 2014 · № 46 (859)1613–1621-р хуудас