— 1611 —
Далайн хөдөлмөрийн тухай конвенцид нэгдэн орох тухай
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2014 оны 11 дүгээр Улаанбаатар сарын 21-ний өдөр хот
ДАЛАЙН ХӨДӨЛМӨРИЙН ТУХАЙ КОНВЕНЦИД НЭГДЭН ОРОХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Далайн хөдөлмөрийн тухай Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 2006 оны конвенцид Монгол Улсын Засгийн газрын өргөн мэдүүлснээр нэгдэн орсугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
2014 оны 11 дүгээр Улаанбаатар сарын 27-ны өдөр хот
“ОЛОН ТАЛЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ БАТАЛГААЖУУЛАХ БАЙГУУЛЛАГА”-ЫН КОНВЕНЦИД ОРСОН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙГ СОЁРХОН БАТЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.“Олон талын хөрөнгө оруулалтыг баталгаажуулах байгууллага”-ын конвенцид орсон нэмэлт, өөрчлөлтийг Монгол Улсын Засгийн газрын өргөн мэдүүлснээр соёрхон баталсугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2014 оны 12 дугаар Улаанбаатар сарын 04-ний өдөр хот
ЗАСГИЙН ГАЗРЫН БҮТЦИЙН ТУХАЙ
1 дүгээр зүйл.Монгол Улсын Засгийн газрын бүтцэд доор дурдсан яам ажиллана:
Ерөнхий чиг үүргийн
1/Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам; 2/Гадаад хэргийн яам;