Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 45
(858)
— 1608 —

Үндэсний бахархалт цэцэг зарлах тухай № 355

1. “Байгаль хамгаалах олон улсын холбоо” (International Union for Conservation of Nature)-нд гишүүнээр элсэхийг дэмжсүгэй.

2. “Олон улсын байгууллага, гэрээ, конвенцийн итгэмжит санд төлөх татвар, хандивын тухай” Засгийн газрын 2007 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 60 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Татварыг нь улсын төсвөөс төлөх олон улсын байгууллагуудын жагсаалт”-д дор дурдсан агуулга бүхий 70 дахь заалт нэмсүгэй:

“70. Байгаль хамгаалах олон улсын холбоо-БОНХЯ”.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.АЛТАНХУЯГ
БАЙГАЛЬ ОРЧИН, НОГООН ХӨГЖЛИЙН САЙД С.ОЮУН
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2014 оны 10 дугаар Улаанбаатар сарын 25-ны өдөр Дугаар 355 хот

Үндэсний бахархалт цэцэг зарлах тухай

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. “Бэр цэцэг”-ийг Монголын ард түмний амгалан тайван амьдрал, байгаль дэлхийг дээдлэх үзлийн бэлгэдэл болгон “Үндэсний бахархалт цэцэг”-ээр өргөмжлөн зарласугай. 2. “Үндэсний бахархалт цэцэг”-ийг олон нийтэд зарлан тунхаглах, таниулан сурталчлах ажлыг зохион байгуулахыг Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун нарт даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.АЛТАНХУЯГ
СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД Ц.ОЮУНГЭРЭЛ

Хаяг: “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн редакци. Улаанбаатар-14201, Төрийн ордон 124 тоот И-мэйл: turiin_medeelel@parliament.mn Утас: 262420 Хэвлэлийн хуудас: 6.75 Индекс: 14003

Төрийн мэдээлэл · 2014 · № 45 (858)1608-р хуудас