Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 43
(856)
— 1467 —

Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ 2014 оны 10 дугаар Улаанбаатар сарын 31-ний өдөр хот

БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН УДИРДЛАГА ЗОХИЦУУЛАЛТЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Бүсчилсэн хөгжлийн удирдлага зохицуулалтын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн “байгууллага мөн” гэснийг “орон тооны бус зөвлөл байна” гэж өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.Бүсчилсэн хөгжлийн удирдлага зохицуулалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.6 дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.

3 дугаар зүйл.Энэ хуулийг 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2014 оны 10 дугаар Улаанбаатар сарын 31-ний өдөр хот

БОЛОВСРОЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Боловсролын тухай хуулийн 41 дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай 41.3 дахь хэсэг нэмсүгэй: “41.3.Төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуулийн нэг суралцагчид төрөөс ногдох сургалтын нормативт зардлын хэмжээг тухайн боловсролын сургалтын байгууллагын сургалтын төлбөртэй нь уялдуулан Засгийн газар жил бүр шинэчлэн тогтооно.”

2 дугаар зүйл.Боловсролын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсгийн “хувьсах” гэснийг “нормативт” гэж өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.Энэ хуулийг 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Төрийн мэдээлэл · 2014 · № 43 (856)1467-р хуудас