“Төр, хувийн хэвшлийн түншлэлийн талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай” тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай № 62
2014 оны 10 дугаар Улаанбаатар сарын 24-ний өдөр Дугаар 64 хот
төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай
Монгол Улсын Их Хурлын 2010 оны 32 дугаар тогтоолоор баталсан “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”- ын 4.1.2 дахь заалт, 2012 оны 37 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн холбогдох заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Тавантолгой-Гашуунсухайт, Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын шинэ шугамыг 1435 мм-ийн царигтай, Арцсуурь-Эрдэнэт, Тавантолгой-Сайншанд-Баруун-Урт-Хөөт-Чойбалсан, Хөөт-Нөмрөг чиглэлийн төмөр замын шинэ шугамыг 1520 мм-ийн царигтай барих
2014 оны 10 дугаар Улаанбаатар сарын 16-ны өдөр Дугаар 62 хот “төр, хувийн хэвшлийн түншлэлийн талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай” тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.“Төр, хувийн хэвшлийн түншлэлийн талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай” Монгол Улсын Их Хурлын 2009 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 64 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн талаар төрөөс баримтлах бодлого”-ын 7.1 дэх заалтын “эдийн засгийн хөгжлийн” гэснийг “санхүү, төсвийн” гэж өөрчилсүгэй.
2.Энэ тогтоолыг 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МонГоЛ уЛСЫн их хуРЛЫн ДаРГа З.ЭнхБоЛД