Гаалийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл буцаах тухай № 58
“6.5.8.концессын зүйлийн жагсаалт болон түүнд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг батлагдсанаас нь хойш долоо хоногийн дотор;
6.5.9.концессын гэрээ болон түүнд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг гэрээ байгуулагдсанаас нь хойш долоо хоногийн дотор;
6.5.10.концессын гэрээ байгуулсан тухай бүрд концесс эзэмшигч, түүний байгууллагын нууцад хамаарахаас бусад мэдээлэл, концессын зүйл, гүйцэтгэх ажил, үзүүлэх үйлчилгээний талаарх мэдээллийг долоо хоногийн дотор; 6.5.11.хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэх зорилгоор гаргасан Засгийн газрын гадаад үнэт цаасны мэдээллийг улирал бүр;
6.5.12.улсын төсвийн нэгдсэн үзүүлэлтийг макро эдийн засгийн үзүүлэлт, холбогдох бусад үзүүлэлттэй уялдуулсан судалгаа, тооцоог улирал бүр.”
2 дугаар зүйл.Шилэн дансны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.
3 дугаар зүйл.Энэ хуулийг 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МонГоЛ уЛСЫн их хуРЛЫн ДаРГа З.ЭнхБоЛД
2014 оны 10 дугаар Улаанбаатар сарын 10-ны өдөр Дугаар 58 хот
Гаалийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл буцаах тухай
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3.7 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Засгийн газраас 2014 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Гаалийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцэхийг дэмжээгүй тул хууль санаачлагчид нь буцаасугай.
МонГоЛ уЛСЫн
их хуРЛЫн ДаРГа З.ЭнхБоЛД