Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай
2 дугаар зүйл.Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсгийн “эдийн засгийн хөгжлийн,” гэснийг хассугай.
3 дугаар зүйл.Энэ хуулийг 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МонГоЛ уЛСЫн их хуРЛЫн ДаРГа З.ЭнхБоЛД
2014 оны 10 дугаар Улаанбаатар сарын 16-ны өдөр хот
МЭДЭЭЛЛийн иЛ тоД БайДаЛ Ба МЭДЭЭЛЭЛ авах ЭРхийн тухай хууЛЬД ӨӨРЧЛӨЛт
оРууЛах тухай
1 дүгээр зүйл.Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсгийн “Эдийн засгийн хөгжлийн” гэснийг “Санхүү, төсвийн” гэж өөрчилсүгэй.
2 дугаар зүйл.Энэ хуулийг 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МонГоЛ уЛСЫн их хуРЛЫн ДаРГа З.ЭнхБоЛД
2014 оны 10 дугаар Улаанбаатар сарын 16-ны өдөр хот
тӨСвийн тухай хууЛЬД нЭМЭЛт, ӨӨРЧЛӨЛт оРууЛах тухай
1 дүгээр зүйл.Төсвийн тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах хэсэг, заалт нэмсүгэй:
1/11 дүгээр зүйлийн 11.1.15 дахь заалт:
“11.1.15.хөрөнгө оруулалтын зорилгоор гаргасан Засгийн газрын үнэт цаасны нөхцөл, төлбөрийн хуваарийг тогтоох;”
2/12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэг:
“12.2.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага төсвийн төлөвлөлтийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
12.2.1.улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөл боловсруулж, Засгийн газарт хүргүүлэх;
12.2.2.улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн төсөл боловсруулах;
12.2.3.хөрөнгө оруулалтын зорилгоор гаргасан Засгийн газрын үнэт цаасны болон зээлийн нөхцөлийг өөрчлөх санал боловсруулах.”
2 дугаар зүйл.Төсвийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.8 дахь заалтын “зээл, тусламжийн санхүүжилт,” гэсний дараа “зээл, тусламжийн нэгдсэн бодлого, зохицуулалтын удирдлагыг хэрэгжүүлэх,” гэж нэмсүгэй.
3 дугаар зүйл.Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.1 дэх заалт, 28 дугаар зүйлийн 28.2 дахь хэсгийн “хөгжлийн бодлого, төлөвлөлтийн” гэснийг “санхүү, төсвийн” гэж, 28.3 дахь хэсгийн “Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран” гэснийг “Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага” гэж, 28.4, 28.6, 28.9 дэх хэсгийн “Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн” гэснийг “Санхүү, төсвийн” гэж, 28.11 дэх хэсгийн “санхүү, төсвийн болон хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран” гэснийг “санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн” гэж, 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсгийн “хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, түүнчлэн” гэснийг “санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага бэлтгэнэ. Түүнчлэн” гэж, 11 дүгээр зүйлийн 11.1.15-11.1.19 дэх заалтын дугаарыг “11.1.16-11.1.20” гэж тус тус өөрчилсүгэй.
4 дүгээр зүйл.Төсвийн тухай хуулийн 111, 13 дугаар зүйлийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
5 дугаар зүйл.Энэ хуулийг 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МонГоЛ уЛСЫн их хуРЛЫн ДаРГа З.ЭнхБоЛД