Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 8
(725)
— 496 —

Үйлчилгээний хөлснөөс чөлөөлөх тухай № 369

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ 2011 оны 12 дугаар Улаанбаатар сарын 28-ны өдөр Дугаар 369 хот

Үйлчилгээний хөлснөөс чөлөөлөх тухай

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Монгол Улсын иргэнд иргэний үнэмлэх олгоход “Улсын бүртгэлийн үйлчилгээний хөлсний хэмжээг тогтоох тухай” Засгийн газрын 2010 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 237 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Улсын бүртгэлийн үйлчилгээний хөлсний хэмжээ”-ний 2.1-д заасан үйлчилгээний хөлснөөс нэг удаа чөлөөлсүгэй.

2. Энэ тогтоолыг 2012 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛД
МОНГОЛ УЛСЫН ТЭРГҮҮН ШАДАР САЙД Н.АЛТАНХУЯГ

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ТОГТООЛ 2012 оны 02 дугаар Улаанбаатар сарын 08-ны өдөр Дугаар 01 хот

Татварын зарим хууль болон Нийгмийн даатгалын тухай хуулийг хэрэгжүүлэх тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг эцэслэн шийдвэрлэсэн тухай

Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхим 14.00 цаг

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн орлогч дарга Н.Жанцан даргалж, гишүүн П.Очирбат, Ж.Болдбаатар, Ж.Амарсанаа, Д.Наранчимэг, Ц.Сарантуяа, Д.Мөнхгэрэл /илтгэгч/, Б.Пүрэвням нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн даргаар Н.Болортунгалагийг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанд мэдээлэл гаргагч иргэн Н.Ариунболд болон Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн С.Баярцогт, С.Эрдэнэ нар оролцов.

Төрийн мэдээлэл · 2012 · № 8 (725)496-р хуудас