Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 40
(853)
— 1408 —

Монгол Улсын 2014 оны төсвийн хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай № 291

2014 оны 9 дүгээр Улаанбаатар сарын 18-ны өдөр Дугаар 291 хот

Монгол Улсын 2014 оны төсвийн хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай Төсвийн тухай хуулийн 12.1.17, 34.3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Сангийн сайд Ч.Улаанд даалгасугай:

1.1. Улсын төсвийн орлогын бүрдүүлэлттэй уялдуулан мөнгөн хөрөнгийн зохицуулалтын хүрээнд санхүүжилтийн болон зарцуулалтын эрхийг бууруулан зохицуулж байх.

1.2. Улсын төсвийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний санхүүжилтийг банкны урьдчилгаа төлбөрийн баталгаагаар олгохыг зогсоох;

2. Улсын нэгдсэн төсвийн хэрэгжилтийг хангах зорилгоор төсвийн бүх шатны эрх захирагч нарт даалгасугай: 2.1. Төсвийн орлогын бүрдүүлэлттэй уялдуулан олгосон санхүүжилтийн хүрээнд үйл ажиллагаагаа оновчтой зохион байгуулж, төсвийн сахилга хариуцлагыг өндөржүүлж, өр төлбөр үүсгэхгүй ажиллах. 2.2. Улс, орон нутгийн төсвийн урсгал болон хөрөнгийн зардлаар 9 дүгээр сарын 19-нөөс хойш хийгдсэн худалдан авахаар төлөвлөсөн бараа, ажил, үйлчилгээний тендер зарлах, дүгнэх, гэрээ байгуулах ажлын санхүүжилтийг энэ оны төсвөөс санхүүжүүлэхгүй байх, ирэх оны төсвийн төсөлд тусган хэрэгжүүлэх бэлтгэлийг хангаж ажиллах.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.АЛТАНХУЯГ
САНГИЙН САЙД Ч.УЛААН
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

зардлыг 2015 оны төсөвт суулгаж санхүүжүүлэхийг Сангийн сайд Ч.Улаанд зөвшөөрсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.АЛТАНХУЯГ САНГИЙН САЙД Ч.УЛААН

Хаяг: “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн редакци. Улаанбаатар-14201, Төрийн ордон 124 тоот И-мэйл: turiin_medeelel@parliament.mn Утас: 262420 Хэвлэлийн хуудас: 0.25 Индекс: 14003

Төрийн мэдээлэл · 2014 · № 40 (853)1408-р хуудас