Хөтөлбөр батлах тухай № 279
ирүүлснээр дэлгэрэнгүй тайланг хагас болон бүтэн жилээр гаргаж, тухайн жилийн 7 дугаар сарын 20, дараа оны 1 дүгээр сарын 20-ны дотор Үндэсний зөвлөлд хүргүүлж хэлэлцүүлнэ.
8.4. Хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, үр дүнтэй уялдуулан дэд зөвлөлийг урамшуулах, хариуцлага тооцох болон бусад зохион байгуулалтын арга хэмжээний талаар жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага санал боловсруулж Ү ндэсний зөвлөлд танилцуулж болно.
8.5. Хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, түүний үр дүнгийн талаарх мэдээ, тайланг холбогдох байгууллагууд цахим хуудсаар дамжуулан олон нийтэд ил тод, нээлттэй мэдээлнэ.
2014 оны 8 дугаар Улаанбаатар сарын 28-ны өдөр Дугаар 279 хот Хөтөлбөр батлах тухай
Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсгийг үндэслэн, Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. “Ахуйн үйлчилгээг хөгжүүлэх хөтөлбөр”-ийг хавсралт ёсоор баталсугай.
2. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийг улсын болон орон нутгийн төсөвт жил бүр тусган Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, Сум хөгжүүлэх сангийн эх үүсвэр болон олон улсын банк, санхүүгийн байгууллага, хандивлагчдын зээл, тусламж, төсөлд хамруулах замаар санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Сангийн сайд Ч.Улаан, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав нарт даалгасугай. 3. Хөтөлбөрийг орон нутагт хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж ажиллахыг аймгийн Засаг дарга нарт, үндэсний хэмжээнд хэрэгжүүлэхэд нэгдсэн удирдлага, зохицуулалт, мэдээллээр ханган хяналт тавьж, явц, үр дүнг жил бүрийн I улиралд багтаан Засгийн газарт танилцуулж байхыг Хөдөлмөрийн сайд Я.Санжмятавт үүрэг болгосугай.