Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай № 253
хөгжлийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд” гэснийг, Эдийн засгийн хөгжлийн сайдын эрхлэх асуудлын хүрээний “Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг” гэсэн хэсгийн “18.Хөрөнгө оруулалтын газар” гэснийг, “Эрчим хүчний сайдын эрхлэх асуудлын хүрээнд” гэснийг тус тус хассугай.
4.Энэ тогтоолыг 2012 оны 08 дугаар сарын 16-ны өдөр баталсан Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг баталж хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
2014 оны 8 дугаар Улаанбаатар сарын 7-ны өдөр Дугаар 253 хот Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай
Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Засгийн газрын 2014 оны 153 дугаар тогтоолоор батлагдсан ““Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсэд зорчигч, бараа, тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх түр журам”-д доор дурдсан өөрчлөлтийг оруулсугай:
1) Нэгдүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт “2 сарын хугацаанд” гэснийг “7 сарын хугацаанд” гэж;
2) Дөрөвдүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт “Зорчигч ... 3,0 сая төгрөг хүртэлх үнийн дүнтэй барааг гаалийн нутаг дэвсгэрт оруулахад...” гэснийг “Зорчигч ... 3,0 сая төгрөг хүртэлх үнийн дүнтэй барааг хоногт 1 удаагийн оролтоор гаалийн нутаг дэвсгэрт нэвтрүүлэхэд...” гэж;
3) Зургаадугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт “2014 оны 7 дугаар сарын 31-ний өдрийг” гэснийг “2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг” гэж.
2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан түр журмыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва, Монгол Улсын сайд, Засгийн газрын