Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 38
(851)
— 1382 —

Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

2/1 дүгээр зүйлийн 5-16 дахь заалт:

“5/Батлан хамгаалах яам; 6/Боловсрол, шинжлэх ухааны яам; 7/Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яам; 8/Соёл, спорт, аялал жуулчлалын яам; 9/Уул уурхай, эрчим хүчний яам; 10/Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам; 11/Хөдөлмөрийн яам; 12/Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам; 13/Эрүүл мэндийн яам.”

2 дугаар зүйл.Энэ хуулийг 2012 оны 08 дугаар сарын 16-ны өдөр баталсан Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг баталж хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2014 оны 10 дугаар Улаанбаатар сарын 07-ны өдөр хот

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн “-жендэрийн хөгжлийн асуудал.” гэсний дараа “-хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлого; -эдийн засгийн тэргүүлэх чиглэл, салбарыг тодорхойлж, салбар, дэд бүтцийн зохистой харьцааг тогтоох асуудал; -төрийн өмчийн бодлого; -чөлөөт бүсийн хөгжлийн асуудал.” гэж, 5 дахь хэсгийн 9 дэх заалтын “-агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагаа хэрэгжүүлэх асуудал.” гэсний өмнө “-өндөр технологи, үндэсний инновацийн тогтолцоог бүрдүүлэх, хөгжүүлэх асуудал.” гэж, мөн хэсгийн 13 дахь заалтын “-малыг цаг агаарын гэнэтийн аюулаас хамгаалах бодлого;” гэсний дараа “-дотоод худалдаа, үйлчилгээний бодлого, зохицуулалт;” гэж тус тус нэмсүгэй.

2 дугаар зүйл.Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн дараах заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

1/18 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 2 дахь заалт:

“2/Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны яам;”

2/18 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 5-16 дахь заалт:

“5/Батлан хамгаалах яам; 6/Боловсрол, шинжлэх ухааны яам; 7/Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яам; 8/Соёл, спорт, аялал жуулчлалын яам; 9/Уул уурхай, эрчим хүчний яам; 10/Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам; 11/Хөдөлмөрийн яам; 12/Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам; 13/Эрүүл мэндийн яам.”

3/20 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 4 дэх заалт:

“4/Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны сайд:

-гадаад улс, олон улсын байгууллагатай улс төрийн талаарх хамтын ажиллагаа; -гадаад эдийн засгийн харилцаа; -гадаадад байгаа Монгол Улсын иргэд, бизнесийн эрх ашгийг хамгаалах асуудал; -дипломат, албан зэргийн виз, консулын асуудал; -гадаад улс, олон улсын байгууллагатай хүмүүнлэгийн чиглэлээрх хамтын ажиллагаа; -гадаад улс, олон улсын байгууллагатай хийх гэрээ, хэлэлцээрийн асуудал болон байгуулсан гэрээ, хэлэлцээрийн явцад тавих хяналт; -гадаад сурталчилгаа; -гадаад худалдааны бодлого, зохицуулалт; -гадаадын хөрөнгө оруулалтын бодлого, зохицуулалт, бүртгэл; -эдийн засгийн хамтын ажиллагааны нэгдсэн бодлого, зохицуулалт; -агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагаа хэрэгжүүлэх асуудал.”

4/20 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5 дахь заалт:

“5/Сангийн сайд:

-нэгдсэн төсвийн талаарх судалгаа, төлөвлөлт; -улсын болон орон нутгийн төсвийн зарцуулалтын хяналт; -нягтлан бодох бүртгэлийн бодлого; -гаалийн бодлого; -татварын бодлого; -даатгалын бодлого; -санхүүгийн зах зээл, төсвийн орлого, зарлага, өрийн удирдлагын асуудал; -төсвийн хөрөнгө оруулалтын бодлого, зохицуулалт, санхүүжилтийн үйл ажиллагаа; -төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах бодлого; -улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэлийн асуудал; -зээл, тусламжийн нэгдсэн бодлого; -концесс, төр, хувийн хэвшлийн түншлэлийн бодлого; -макро эдийн засгийн бодлогын төлөвлөлт, зохицуулалт; -агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагаа хэрэгжүүлэх асуудал.”

5/20 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 8 дахь заалт:

“8/Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд:

-барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн бодлого; -хот төлөвлөлт болон хот байгуулалтын бодлого, архитектурын асуудал; -орон сууцны бодлогын асуудал; -нийтийн аж ахуйн асуудал; -газрын харилцаа, геодези, зураг зүйн асуудал; -тээврийн тогтолцоог хөгжүүлэх бодлого, зохицуулалт; -төмөр замын тээврийн асуудал; -иргэний нисэхийн асуудал; -авто тээврийн асуудал; -авто замын асуудал; -далай ашиглах болон усан замын тээврийн асуудал; -агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагаа хэрэгжүүлэх асуудал.”

6/20 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 12 дахь заалт:

“12/Уул уурхай, эрчим хүчний сайд:

-геологи, эрдэс баялгийн бодлого; -геологийн эрэл, хайгуул, судалгааны зохицуулалт; -газрын тос, газрын тосны бүтээгдэхүүн болон түүний нөөцийн талаарх бодлого; -олборлох үйлдвэрийн техник, технологийн асуудал; -ил тод, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх бодлого; -эрчим хүчний нэгдсэн бодлого; -эрчим хүчний үйлдвэрлэлт, дамжуулалт, түгээлтийн асуудал; -сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх асуудал; -эрчим хүчний шинэ эх үүсвэрийг бий болгох, ашиглах бодлого; -түлшний хангамж, нөөцийн бодлого, зохицуулалт; -хүнд үйлдвэрлэлийн бодлогын асуудал; -агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагаа хэрэгжүүлэх асуудал.”

3 дугаар зүйл.Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн “-улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлого;” гэснийг “-улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн цогц бодлого, түүний хэрэгжилтийг зохицуулах, хөгжлийн төлөвлөлт хийх, салбар хоорондын бодлогын уялдааг хангах асуудал;” гэж өөрчилсүгэй.

4 дүгээр зүйл.Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 13 дахь заалтын “хүнд болон”, “-төрийн өмчийн бодлого;” гэснийг тус тус хассугай.

5 дугаар зүйл.Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 10, 16, 17 дахь заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

6 дугаар зүйл.Энэ хуулийг 2012 оны 08 дугаар сарын 16-ны өдөр баталсан Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг баталж хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Төрийн мэдээлэл · 2014 · № 38 (851)1382–1385-р хуудас