Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 37
(850)
— 1372 —

“Монгол уран бүтээл” үндэсний хөтөлбөр батлах тухай № 252

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2014 оны 8 дугаар Улаанбаатар сарын 7-ны өдөр Дугаар 251 хот Төрийн зарим чиг үүргийг мэргэжлийн хуулийн этгээдээр гүйцэтгүүлэх тухай

Засгийн газрын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1, 30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх, хот байгуулалтын баримт бичигт экспертизийн дүгнэлт гаргах иргэн, хуулийн этгээдийг өрсөлдөөний журмаар сонгон шалгаруулж, тэдгээрийг зохион байгуулах чиг үүргийг хариуцлага хүлээх чадвар бүхий мэргэжлийн хуулийн этгээдээр гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлж ажиллахыг Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайханд зөвшөөрсүгэй.

2. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдах барилга байгууламжийн төсөвт магадлал хийх ажлыг тусгайлсан журмаар зохицуулж ажиллахыг Сангийн сайд Ч.Улаан, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан нарт даалгасугай.

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан Засгийн газрын 2009 оны 204 дүгээр тогтоолоор баталсан “Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, зөвшилцөх, магадлал хийх дүрэм”-ийн 7.4 дэх хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.АЛТАНХУЯГ
БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙД Ц.БАЯРСАЙХАН
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2014 оны 8 дугаар Улаанбаатар сарын 7-ны өдөр Дугаар 252 хот

“Монгол уран бүтээл” үндэсний хөтөлбөр батлах тухай

Улсын Их Хурлын 2012 оны 52 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

Төрийн мэдээлэл · 2014 · № 37 (850)1372-р хуудас