Төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх тухай № 250
зүйлийн 3, Дипломат албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:
Монгол Улсаас Холбооны Бүгд Найрамдах Бразил Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Түвдэндоржийн Залаа-Уулыг эгүүлэн татаж Холбооны Бүгд Найрамдах Бразил Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Чулуунбаатарын Сосормааг томилсугай.
2014 оны 8 дугаар Улаанбаатар сарын 7-ны өдөр Дугаар 250 хот Төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх тухай Засгийн газрын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1, 30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус үндэслэн, Барилгын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэг, Хот байгуулалтын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2 дахь заалтыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Хот байгуулалтын баримт бичиг, барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх, материалын үйлдвэрлэл, өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар үйлчилгээ эрхлэх хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгох ажлыг зохион байгуулах чиг үүргийг барилгын салбарын төрийн бус байгууллагаар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэхийг Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайханд зөвшөөрсүгэй.
2. Энэ тогтоолын 1 дүгээр зүйлд заасан чиг үүргийг гүйцэтгэх төрийн бус байгууллагыг өрсөлдөөний журмаар сонгон шалгаруулж, хууль тогтоомжийн дагуу гэрээ байгуулж, хяналт тавьж ажиллахыг Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайханд үүрэг болгосугай.