Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 37
(850)
— 1369 —

Засгийн газарт чиглэл өгөх тухай № 121

ГАРЧИГ
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

350. Засгийн газарт чиглэл өгөх тухай Дугаар 121 1369

351. Элчин сайдыг эгүүлэн татах, тохоон томилох тухай Дугаар 122 1370

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

352. Төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх тухай Дугаар 250 1371

353. Төрийн зарим чиг үүргийг мэргэжлийн хуулийн этгээдээр гүйцэтгүүлэх тухай Дугаар 251 1372

354. “Монгол уран бүтээл” үндэсний хөтөлбөр батлах тухай Дугаар 252 1372

2014 оны 09 дүгээр Улаанбаатар сарын 16-ны өдөр Дугаар 121 хот

Засгийн газарт чиглэл өгөх тухай Монгол Улсын Үндсэн хуулийн гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалт, гучин дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, 12 дугаар зүйлийн 12 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

Нэг. Дэлхий нийтийг хамарсан уур амьсгалын өөрчлөлтөд улс орон, ард иргэдийн бэлэн байдлыг хангах зорилгоор дараах шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Н.Алтанхуяг/-т чиглэл болгосугай.

1. Холбогдох хууль тогтоомж, Улсын Их Хурлаар батлагдсан Уур амьсгалын өөрчлөлтийн үндэсний хөтөлбөр, Ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэн, уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг улс орны болон салбар, орон нутгийн урт, дунд хугацааны хөгжлийн бодлого, хөтөлбөрт тусган хэрэгжилтийг хангах;

Төрийн мэдээлэл · 2014 · № 37 (850)1369-р хуудас