Хувь хүний нууцын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн заалт Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай № 05
2014 оны 09 дүгээр Улаанбаатар сарын 10-ны өдөр Дугаар 05 хот
Хувь хүний нууцын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн заалт Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай
Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхим 11.00 цаг
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн орлогч дарга Н.Жанцан даргалж, Үндсэн хуулийн цэцийн гишүүн П.Очирбат, Ш.Цогтоо/илтгэгч/, Д.Солонго, Д.Ганзориг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн даргаар Н.Болортунгалагийг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд мэдээлэл гаргагч Нийслэлийн Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны оршин суугч, иргэн Б.Мэргэн оролцож, Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн З.Баянсэлэнгэ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй болно.
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Хувь хүний нууцын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 13/, 17/ дахь заалт, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн холбогдох заалтыг тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэв.
Нэг. Нийслэлийн Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны оршин суугч, иргэн Б.Мэргэн Үндсэн хуулийн цэцэд гаргасан мэдээлэлдээ: Улсын Их Хурлаас 2012 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Хувь хүний нууцын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ зүйлийн 2 дахь хэсгийн 2 дахь заалтын “нийтэд аюултай онцлог зарим халдварт өвчнөөс бусад өвчин” гэдэгт хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдол өвчин хамаарахгүй” /цаашид “ХДХВ/ДОХ” гэх/ гэсэн хэсэг нэмсэн. Тус хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Захидал харилцаа, эрүүл мэнд, хөрөнгө, гэр бүлийн нууц гэдгийг энэ хуульд дараах утгаар ойлгоно:” гээд 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2 дахь заалтад “эрүүл мэндийн нууцад тухайн хувь хүний бие эрхтний гажиг, нийтэд аюултай онцлог зарим халдварт өвчнөөс бусад өвчнөөр өвчилсөн тухай мэдээллийг;” гэж заасан. Хуулийн дурдсан хэсэг, заалтаас харахад хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдол өвчнөөр өвчилсөн хүний мэдээллийг хувь хүний нууцын төрлөөс хассан байна. Ингэснээр Хувь хүний нууцын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн