Монгол Улсын 2014 оны төсвийн гүйцэтгэлийн биелэлтийг хангах зарим арга хэмжээний тухай № 209
ГарЧиГ
МонГол Улсын ЗасГийн ГаЗрын тоГтоол
339. Монгол Улсын 2014 оны төсвийн
гүйцэтгэлийн биелэлтийг хангах
зарим арга хэмжээний тухай Дугаар 209 1277
340. Журам батлах тухай Дугаар 212 1278
2014 оны 6 дугаар Улаанбаатар
сарын 28-ны өдөр Дугаар 209 хот
Монгол Улсын 2014 оны төсвийн гүйцэтгэлийн биелэлтийг хангах
зарим арга хэмжээний тухай
Төсвийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэг, “Эдийн
засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2014 оны 34 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуулийн хэрэгжилтийг
зохион байгуулахад төсвийн тэнцвэртэй, үр ашигтай байдлыг хангах зорилгоор дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг төсвийн ерөнхийлөн захирагч нарт үүрэг болгосугай. Үүнд:
1) 2014 оны эхний 6 сарын гүйцэтгэлээр санхүүжигдээгүй
үлдсэн урсгал зардлыг нөхөн санхүүжүүлэхгүй хэмнэх;
2) Санхүүжилт буурсантай уялдуулан зардлаа оновчтой
хуваарилан хязгаарлах, өр, авлага үүсгэхгүй байх.
Монгол Улсын Ерөнхий сайд н.алТанхУЯг
сангийн сайд Ч.Улаан