Татвараас чөлөөлөх тухай № 199
2014 оны 6 дугаар Улаанбаатар сарын 21-ний өдөр Дугаар 199 хот
Татвараас чөлөөлөх тухай
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13.1.4, 13.1.15,
Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 38.1.2-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
Эрдэм шинжилгээ, судалгааны ажлын туршилтаар үржүүлэх
болон сэргээн нутагшуулах зорилгоор гадаад орон, олон улсын байгууллагын буцалтгүй тусламжаар тахь адуу, цаа буга, азийн минжийг улсын хилээр оруулахад гаалийн албан татвар болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлж байхыг Сангийн сайд Ч.Улаанд зөвшөөрсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд н.алТанхУЯг
сангийн сайд Ч.Улаан
2014 оны 6 дугаар Улаанбаатар сарын 21-ний өдөр Дугаар 200 хот
Зарим компанийн согтууруулах ундаа
үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг
хүчингүй болгох тухай
Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 4.1, 16.4, Аж ахуйн
үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14.1.1-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Татварын ерөнхий газар болон Үйлдвэр, хөдөө аж ахуйн
яамны санал, дүгнэлт, Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 145 дугаар шийтгэх тогтоолыг тус тус үндэслэн Хөвсгөл аймгийн “Хөвсгөл хүнс” ХК-ийн архи үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосугай.
2. Өмнөговь аймгийн “Арвин сан” ХХК-ийн хүсэлт болон Үйлдвэр,
хөдөө аж ахуйн яамнаас ирүүлсэн санал, дүгнэлтийг үндэслэн “Арвин сан” ХХК-ийн архи үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосугай.