Журамд нэмэлт оруулах тухай № 197
ГарЧиГ
МонГол Улсын ЗасГийн ГаЗрын тоГтоол
334. Журамд нэмэлт оруулах тухай Дугаар 197 1265
335. Арьс, ширний үйлдвэрлэлийн
төсөл дэмжих тухай Дугаар 198 1266
336. Татвараас чөлөөлөх тухай Дугаар 199 1267
337. Зарим компанийн согтууруулах ундаа
үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг
хүчингүй болгох тухай Дугаар 200 1267
2014 оны 6 дугаар Улаанбаатар
сарын 18-ны өдөр Дугаар 197 хот
Журамд нэмэлт оруулах тухай
Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт
заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
Засгийн газрын 2014 оны 36 дугаар тогтоолоор батлагдсан
“Буянт-Ухаа 1 хорооллын орон сууцанд иргэдээс захиалга авах журам”-ын 6 дугаар зүйлд дараах хэсгийг нэмсүгэй:
“6.5. Хэрэв орон сууц худалдан авсан этгээд нь орон сууцны
үлдэгдэл төлбөрийг төлөхөөр банк, банк бус санхүүгийн байгууллагаас ипотекийн зээл авбал зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тохиолдолд журмын 4.3, 6.4 дэх заалт хамаарахгүй болно.”.
Монгол Улсын
Ерөнхий сайд н.алТанхУЯг
Монгол Улсын сайд,
Засгийн гаЗрын хэрэг
эрхлэх гаЗрын дарга Ч.сайханБилэг