Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай № 194
2014 оны 6 дугаар Улаанбаатар сарын 14-ний өдөр Дугаар 194 хот Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 11.1.5, Монголын үндэсний сурын холбооноос тавьсан саналыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
“Жишиг хэмжээг шинэчлэн тогтоох тухай” Засгийн газрын 2010 оны 271 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Үндэсний их баяр наадамд амжилт үзүүлсэн бөх, уяач, харваачдад төсвөөс олгох бай, шагналын жишиг хэмжээ”-ний харваачдад олгох шагналын жишиг хэмжээг хавсралт ёсоор өөрчилсүгэй. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.АЛТАНХУЯГ МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД Д.ТЭРБИШДАГВА
Хаяг: “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн редакци. Улаанбаатар-14201, Төрийн ордон 124 тоот И-мэйл: turiin_medeelel@parliament.mn Утас: 262420 Хэвлэлийн хуудас: 0.5 Индекс: 14003
Засгийн газрын 2014 оны 194 дүгээр тогтоолын хавсралт
(мян.төг)
№ Харваач Улсын наадам Аймгийн наадам Сумын наадам 1. I байр 8000.0 300.0 100.0 2. II байр 6000.0 200.0 70.0 3. III байр 4000.0 100.0 50.0 4. IY байр 2000.0 80.0 30.0 5. Y байр 1500.0 70.0 20.0