Журам батлах тухай № 157
Нэг. Ерөнхий зүйл
1.1. Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчийн хэрэгжүүлэх дотоод хяналт (цаашид “дотоод хяналт” гэх)-ын зорилго нь Монгол Улсын хууль тогтоомж, дүрэм, журам, техникийн зохицуулалт, стандарт болон тухайн иргэн, хуулийн этгээдийн үйлдвэрлэл, үйлчилгээний технологийн горим, дотоод журмын сахин мөрдөлтийн байдалд хяналт тавьж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, зөрчил, дутагдлыг цаг тухайд
нь илрүүлэн арилгах, үйлдвэрлэлийн болон эрүүл ахуйн зохистой дадлыг
Засгийн газрын 2014 оны 157 дугаар тогтоолын хавсралт
2014 оны 5 дугаар Улаанбаатар сарын 17-ны өдөр Дугаар 157 хот
Журам батлах тухай Хүнсний тухай хуулийн 12.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. “Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч дотоод хяналт хэрэгжүүлэх үлгэрчилсэн журам”-ыг хавсралт ёсоор баталсугай.
2. Журмыг хүнсний үйл ажиллагаа эрхлэгчдэд сурталчлан таниулах, хэрэгжүүлэх талаар зохион байгуулалтын арга хэмжээ авч, хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагвад даалгасугай.