Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 28
(841)
— 1245 —

Засгийн газарт чиглэл өгөх тухай № 98

ГАРЧИГ
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

328. Засгийн газарт чиглэл өгөх тухай Дугаар 98 1245

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

329. “Орон сууцны ипотекийн зээлийн ерөнхий журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Дугаар 151 1246

330. Журам батлах тухай Дугаар 157 1248

2014 оны 07 дугаар Улаанбаатар сарын 09-ний өдөр Дугаар 98 хот

Засгийн газарт чиглэл өгөх тухай

Монгол Улсын Үндсэн хуулийн гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалт, гучин дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, 12 дугаар зүйлийн 12 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ болгох нь: Нэг. Хөдөөгийн малчин өрх гэр бүлдээ 6 настай хүүхдээ харж асрах, аж ахуйгаа эрхлэх амьдралын таатай орчныг бүрдүүлэх зорилгоор ерөнхий боловсролын 1 дүгээр ангийн сургалтыг эцэг эх, асран хамгаалагчийн сонголтод суурилан гэр бүлд нь түшиглэсэн, дүйцсэн хөтөлбөр, хувилбарт хэлбэрээр зохион байгуулахыг Засгийн газар /Н.Алтанхуяг/-т чиглэл болгосугай. Хоёр. Хөдөөгийн сургуулийн дотуур байранд амьдран сурч буй бага насны хүүхдийн сурах, хөгжих таатай орчныг бий болгохтой холбогдуулан дараах арга хэмжээг хэрэгжүүлэхийг Засгийн газар /Н.Алтанхуяг/-т чиглэл болгосугай:

Төрийн мэдээлэл · 2014 · № 28 (841)1245-р хуудас