Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 8
(725)
— 486 —

Түр хорооны даргыг сонгох тухай № 16

2.Энэ тогтоолыг 2012 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ

2012 оны 02 дугаар Улаанбаатар сарын 10-ны өдөр Дугаар 16 хот

Түр хорооны даргыг сонгох тухай

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 25 дугаар зүйл, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Нэгдсэн бүртгэл, мэдээллийн түр хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Наваансамдангийн Ганбямбыг сонгосугай.

2.Энэ тогтоолыг 2012 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2012 оны 02 дугаар Улаанбаатар сарын 03-ны өдөр Дугаар 17 хот

Хуулийн төсөл буцаах тухай

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3.7 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Их Хурлын гишүүн Ц.Баярсайхан нарын 17 гишүүнээс 2011 оны 6 дугаар сарын 7-ны өдөр Улсын Их Хуралд Зээлийн батлан даалтын сангийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэн тул хууль санаачлагчид нь буцаасугай. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ

Төрийн мэдээлэл · 2012 · № 8 (725)486-р хуудас