Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 26
(839)
— 1189 —

Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай

доод хэмжээг арваас хорь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний” гэж, “500000-1000000 хүртэл” гэснийг “нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хориос дөч дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний” гэж, мөн зүйлийн 66.1.9 дэх заалтын “100000-300000 хүртэл” гэснийг “нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас арав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний” гэж, “500000-1000000 хүртэл” гэснийг “нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арваас хорь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний” гэж, “1000000-2000000 хүртэл” гэснийг “нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гучаас дөч дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний” гэж, мөн зүйлийн 66.2 дахь хэсгийн “200000-300000 хүртэл” гэснийг “нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арваас хорь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний” гэж тус тус өөрчилсүгэй.

5 дугаар зүйл.Ашигт малтмалын тухай хуулийн 23 дугаар зүйл, 11 дүгээр зүйлийн 11.1.1-11.1.4 дэх заалт, 8 дугаар зүйлийн 8.1.6 дахь заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

6 дугаар зүйл.Хууль хүчин төгөлдөр болох

6.1.Энэ хуулийг баталсан өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. 6.2.Энэ хуулийг буцаан хэрэглэхгүй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД

2014 оны 07 дугаар Улаанбаатар сарын 01-ний өдөр хот

АШИГТ МАЛТМАЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ

1 дүгээр зүйл.2014 оны 07 дугаар сарын 01-ний өдөр баталсан Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөхөөс өмнө тухайн үед мөрдөж байсан хууль тогтоомжийн дагуу байгуулсан ашиглалтын өмнөх гэрээг 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдөр баталсан Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш зургаан сарын хугацаанд уг хуульд заасан журмын дагуу шинэчлэн бүртгэж, гэрээний хугацаанд хүчинтэйд тооцож тухайн үед мөрдөж байсан хуулийн дагуу төлбөр төлнө.

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
Төрийн мэдээлэл · 2014 · № 26 (839)1189-р хуудас