Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 8
(725)
— 485 —

Түр хорооны гишүүнээр батлах тухай № 12

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2012 оны 02 дугаар Улаанбаатар сарын 09-ний өдөр Дугаар 12 хот

Түр хорооны гишүүнээр батлах тухай

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7 дахь заалт, Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн саналыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь: 1.Улсын Их Хурлын гишүүн Наваансамдангийн Ганбямба, Цэндийн Шинэбаяр нарыг Нэгдсэн бүртгэл, мэдээллийн түр хорооны гишүүнээр баталсугай.

2.Энэ тогтоолыг 2012 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2012 оны 02 дугаар Улаанбаатар сарын 09-ний өдөр Дугаар 13 хот

Байнгын хороодын дарга нарыг сонгох тухай

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3, 22.4 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Энэбишийн Мөнх-Очир, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Догсомжавын Балдан-Очир, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Алмаликийн Тлейхан, Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Жамъянхорлоогийн Сүхбаатар, Төсвийн байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Очирбатын Чулуунбат, Хууль зүйн байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Доржийн Одбаяр, Эдийн засгийн байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Рэнцэнгийн Буд нарыг тус тус сонгосугай.

Төрийн мэдээлэл · 2012 · № 8 (725)485-р хуудас