Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 26
(839)
— 1180 —

Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай

2014 оны 07 дугаар Улаанбаатар сарын 01-ний өдөр хот

ЗАСГИЙН ГАЗРЫН ТУСГАЙ САНГИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах зүйл, заалт нэмсүгэй:

1/5 дугаар зүйлийн 5.4.35 дахь заалт:

“5.4.35.Газрын тосны салбарыг хөгжүүлэх сан.”

2/6 дугаар зүйлийн 6.2.9 дэх заалт:

“6.2.9.Газрын тосны салбарыг хөгжүүлэх сан.”

3/252 дугаар зүйл:

“252 дугаар зүйл.Газрын тосны салбарыг хөгжүүлэх сан

252.1.Энэ хуулийн 5.4.35-д заасан Газрын тосны салбарыг хөгжүүлэх сангийн хөрөнгийг доор дурдсан арга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулна:

252.1.1.газрын тос, уламжлалт бус газрын тосны эрэл, хайгуул хийх;

252.1.2.газрын тос, уламжлалт бус газрын тосны салбарын үндэсний чадавхыг бүрдүүлэх, бэхжүүлэх.”

2 дугаар зүйл.Энэ хуулийг Газрын тосны тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2014 оны 07 дугаар Улаанбаатар сарын 01-ний өдөр хот

АШИГТ МАЛТМАЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Ашигт малтмалын тухай хуульд доор дурдсан агуулгатай 35.7, 35.8 дахь хэсэг нэмсүгэй:

Төрийн мэдээлэл · 2014 · № 26 (839)1180-р хуудас