Газрын тосны тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай
2014 оны 07 дугаар Улаанбаатар сарын 01-ний өдөр хот
1 дүгээр зүйл.1991 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр баталсан Газрын тосны тухай хуулийг хүчингүй болсонд тооцсугай.
2 дугаар зүйл.Энэ хуулийг Газрын тосны тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
2014 оны 07 дугаар Улаанбаатар сарын 01-ний өдөр хот
1 дүгээр зүйл.Татварын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 7.3.16, 7.3.17 дахь заалт нэмсүгэй:
“7.3.16.газрын тосны нөөц ашигласны төлбөр; 7.3.17.газрын тос, уламжлалт бус газрын тосны хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөр.”
2 дугаар зүйл.Татварын ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.2.2 дахь заалтын “хөрөнгө оруулалтын тухай” гэсний дараа “, газрын тосны тухай” гэж нэмсүгэй.
3 дугаар зүйл.Энэ хуулийг Газрын тосны тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.