Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
2014 оны 07 дугаар Улаанбаатар сарын 01-ний өдөр хот
1 дүгээр зүйл.Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 15.10.18-15.10.21 дэх заалт нэмсүгэй:
“15.10.18.газрын тос хайх; 15.10.19.уламжлалт бус газрын тос хайх; 15.10.20.газрын тос ашиглах; 15.10.21.уламжлалт бус газрын тос ашиглах.”
2 дугаар зүйл.Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.10.11-дэх заалтыг хассугай.
3 дугаар зүйл.Энэ хуулийг Газрын тосны тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
2014 оны 07 дугаар Улаанбаатар сарын 01-ний өдөр хот
1 дүгээр зүйл.Улсын нөөцийн тухай хуулийн 12 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 12.1.4 дэх заалт нэмсүгэй:
“12.1.4.газрын тосны стратегийн нөөцийг хадгалах хэмжээ, байршлыг тогтоох асуудлаар Засгийн газарт чиглэл өгч захиран зарцуулах эрх нээх.”
2 дугаар зүйл.Энэ хуулийг Газрын тосны тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.