Харилцаа, холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
2 дугаар зүйл.Энэ хуулийг баталсан өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
2014 оны 07 дугаар Улаанбаатар сарын 01-ний өдөр хот ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Харилцаа холбооны тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах хэсэг, заалт нэмсүгэй:
1/3 дугаар зүйлийн 3.1.13 дахь заалт:
“3.1.13.“дугаартайгаа шилжих үйлчилгээ” гэж хэрэглэгч нэг цахилгаан холбооны үйлчилгээ эрхлэгчийн бүртгэлээс гарч бусад цахилгаан холбооны үйлчилгээ эрхлэгчид бүртгүүлэн хэрэглэгч болох үедээ одоогийн ашиглаж байгаа дугаараа шилжүүлэн хэрэглэх боломж олгох үйлчилгээ.”
2/8 дугаар зүйлийн 8.13 дахь хэсэг:
“8.13.Зохицуулах хороо нь хуульд заасан зарим чиг үүргээ хэрэгжүүлэхдээ гэрээний үндсэн дээр бусдаар гүйцэтгүүлж болно.”
3/9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь заалт:
“9.1.13.дугаартайгаа шилжих үйлчилгээг нэвт- рүүлэх, зохион байгуулах, хэрэгжүүлэх, уг үйлчилгээтэй холбоотой зохицуулалтын журам батлах;”
4/25 дугаар зүйлийн 25.2.9 дэх заалт:
“25.2.9.хэрэглэгч дугаартайгаа цахилгаан хол- бооны үйлчлэгч хооронд шилжих техникийн боломж бүрдүүлэх;”
2 дугаар зүйл.Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь заалтын дугаарыг “9.1.14” гэж, 25 дугаар зүйлийн 25.2.9 дэх заалтын дугаарыг “25.2.10” гэж тус тус өөрчилсүгэй.