Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 26
(839)
— 1133 —

Даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

29.4.Энэ хуулийг зөрчсөнөөс учирсан хохирлыг гэм буруутай этгээдээр Иргэний хуульд заасны дагуу нөхөн төлүүлнэ.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2014 оны 06 дугаар Улаанбаатар сарын 13-ны өдөр хот

ДААТГАЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Даатгалын тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах хэсэг нэмсүгэй:

1/3 дугаар зүйлийн 3.5 дахь хэсэг:

“3.5.Малын индексжүүлсэн даатгалын харилцааг хуулиар зохицуулна.”

2 дугаар зүйл.Даатгалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн “3.5” дахь хэсгийн дугаарыг “3.6” гэж, “энэ хуулийн 3.1-3.4-т зааснаас бусад” гэснийг “энэ хуулийн 3.1-3.5-д зааснаас бусад” гэж тус тус өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.Энэ хуулийг Малын индексжүүлсэн даатгалын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2014 оны 06 дугаар Улаанбаатар сарын 13-ны өдөр хот

СТАТИСТИКИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Статистикийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “в” дэд заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай: “в/мал, тэжээвэр амьтдын тооллогыг жил тутам, малын хагас жилийн тооллогыг түүвэр судалгааны аргаар хуульд заасан хугацаанд;”

Төрийн мэдээлэл · 2014 · № 26 (839)1133-р хуудас