Нэр дэвшүүлэн өрсөлдөх тухай № 156
5.4.5. хорио цээрийн хяналт шалгалтыг чөлөөт бүсийн Мэргэжлийн хяналтын алба гүйцэтгэнэ.
Зургаа. Бусад
6.1. Чөлөөт бүсийн үйл ажиллагаанд оролцогчид энэхүү түр журам болон бусад хууль тогтоомжийг мөрдөж ажиллана.
6.2. Энэхүү түр журам 2014 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс 2014 оны 7 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хүчин төгөлдөр үйлчилнэ.
2014 оны 5 дугаар Улаанбаатар сарын 10-ны өдөр Дугаар 156 хот
Нэр дэвшүүлэн өрсөлдөх тухай Засгийн газрын тухай хуулийн 30.1, Биеийн тамир, спортын тухай хуулийн 7.1.5-ыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. 2019 онд болох Зүүн Азийн Залуучуудын анхдугаар наадмыг зохион байгуулах хотоор Улаанбаатар хотыг нэр дэвшүүлэн өрсөлдөхийг дэмжсүгэй.
2. Нэр дэвшүүлэн өрсөлдөх ажлын явц байдал, үр дүнг энэ оны IY улиралд багтаан Засгийн газарт танилцуулахыг Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэлд даалгасугай.
Хаяг: “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн редакци. Улаанбаатар-14201, Төрийн ордон 124 тоот И-мэйл: turiin_medeelel@parliament.mn Утас: 262420 Хэвлэлийн хуудас: 1.25 Индекс: 14003