Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан “Төлбөрийн системийн шинэчлэл төсөл ”-ийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл буцаах тухай № 44
2014 оны 06 дугаар Улаанбаатар сарын 26-ны өдөр Дугаар 44 хот
Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан “Төлбөрийн системийн шинэчлэл төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл буцаах тухай
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Засгийн газраас 2014 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан “Төлбөрийн системийн шинэчлэл төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй тул хууль санаачлагчид нь буцаасугай.
2014 оны 5 дугаар Улаанбаатар сарын 10-ны өдөр Дугаар 153 хот “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсэд зорчигч, бараа, тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх түр журам
Чөлөөт бүсийн тухай хуулийн 4.1, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 9.2-ыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсэд зорчигч, бараа, тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх түр журмыг хавсралт ёсоор баталсугай. 2. Журмыг хэрэгжүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Сангийн сайд Ч.Улаан, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин нарт даалгасугай.
Нэг. Нийтлэг үндэслэл
Ерөнхий зүйл
1.1. Энэхүү түр журмын зорилго нь “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүс (цаашид “чөлөөт бүс” гэх)-д 2014 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн 2 сарын хугацаанд зорчигч, бараа, тээврийн хэрэгслийг шуурхай нэвтрүүлэх, худалдааг дэмжих, хөрөнгө оруулалтыг татах, 6 дугаар сарын 22-30-ны өдрүүдэд тус бүсэд олон улсын үзэсгэлэн худалдааг зохион байгуулах, улмаар бүсийн үйл ажиллагааг эхлүүлэхэд оршино.
1.2. Чөлөөт бүсийн Захирагчийн ажлын албанд бүртгэлтэй аж ахуйн нэгж бүсэд үйл ажиллагаа эрхэлнэ. 1.3. Түр журмын үйлчлэх хугацаанд чөлөөт бүсэд бүртгэлгүй аж ахуйн нэгжүүдийг 2014 оны 6 дугаар сарын 22-30-ны өдрүүдэд болох үзэсгэлэн худалдаанд оролцуулах зорилгоор 6 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн бүртгэлийн хураамжгүй бүртгэнэ.
Нэр томьёоны тодорхойлолт
1.4. “Худалдааны зориулалттай бараа бүтээгдэхүүн” гэж энэхүү түр журмын 4.1, 4.2-т зааснаас бусад барааг;
1.5. “Гаалийн хялбаршуулсан бүрдүүлэлт” гэж Гаалийн тухай хуулийн 30.1-д заасныг.
Хоёр. Чөлөөт бүсэд зорчигчийг нэвтрүүлэх
2.1. Чөлөөт бүсэд иргэд визгүй зорчих бөгөөд орсон гарцаараа буцаж гарна.
2.2. Монгол Улсын болон гадаадын иргэн, харьяалалгүй хүн чөлөөт бүсэд дараах баримт бичгийн аль нэгийг шалгуулан нэвтэрнэ. Үүнд:
2.2.1. Монгол Улсын иргэн гадаад паспорт, иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх; 2.2.2. гадаадын иргэн, харьяалалгүй хүн гадаад буюу дотоод паспорт, түүнтэй адилтгах баримт бичиг;
Засгийн газрын 2014 оны 153 дугаар тогтоолын хавсралт
2.2.3. 16 насанд хүрээгүй бол төрсний гэрчилгээ, түүнтэй адилтгах баримт бичиг.
2.3. Чөлөөт бүсэд зорчигч өдөрт хэдэн ч удаа нэвтэрч болно.
Гурав. Чөлөөт бүсэд бараа, тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх
3.1. Барааг чөлөөт бүсэд оруулах, чөлөөт бүсээс гаргахад гаалийн хялбарчилсан бүрдүүлэлт хийнэ.
3.2. Чөлөөт бүсэд нэвтрэх тээврийн хэрэгслийг чөлөөт бүсийн гарцаар нэвтрүүлнэ.
3.3. Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 6.5-д заагдсан өндөр эрсдэлтэй хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг чөлөөт бүсэд нэвтрүүлэхэд зориулалтын тээврийн хэрэгслээр тээвэрлэж, хадгалах, худалдаалах нөхцөлийг бүрэн хангасан байна.
3.4. Чөлөөт бүсэд нэвтрэх тээврийн хэрэгслийн жолооч нь дараах бичиг баримттай байна. Үүнд:
3.4.1. өөрийн улсын гадаад эсхүл дотоод паспорт, түүнтэй адилтгах баримт бичиг;
3.4.2. хүчин төгөлдөр жолооны үнэмлэх; 3.4.3. тээврийн хэрэгслийн гэрчилгээ; 3.4.4. ачааны дагалдах бичиг.
3.5. Чөлөөт бүсэд нэвтрэх тээврийн хэрэгслийн жолооч нь тогтоосон замаар зорчиж, заасан талбайд автомашинаа байрлуулна.
Дөрөв. Чөлөөт бүсээс барааг гаалийн нутаг дэвсгэрт оруулах
4.1. Чөлөөт бүсээс гаалийн нутаг дэвсгэрт оруулахад Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 38.1-д заасан барааг гаалийн татвараас чөлөөлнө.
4.2. Зорчигч 4.1-д зааснаас гадна 3,0 сая төгрөг хүртэлх үнийн дүнтэй барааг гаалийн нутаг дэвсгэрт оруулахад гаалийн болон бусад татвараас чөлөөлнө.
4.3. Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 77 дугаар тогтоолоор батлагдсан “Стратегийн хүнсийг экспортлох, импортлох зөвшөөрөл олгох түр журам” нь энэхүү түр журмын хугацаанд үйл ажиллагаа эрхлэхээр бүртгүүлсэн байгууллага, аж ахуйн нэгжид хамаарахгүй.
Тав. Хил, хяналтын байгууллагуудын эрх, үүрэг
5.1. Хил хамгаалах байгууллагын эрх, үүрэг
5.1.1. хил орчмын дэглэмийг сахиулахад шаардлагатай ажлын байр, тоног төхөөрөмжөөр хангуулна;
5.1.2. улсын хил хамгаалалтыг хэрэгжүүлнэ;
5.1.3. Монгол Улсын олон улсын гэрээнд хилийн асуудлаар хүлээсэн үүргийг хэрэгжүүлнэ;
5.1.4. улсын хилийн болон хил орчмын дэглэмийг сахиулж, хилийн зөрчлөөс урьдчилан сэргийлнэ;
5.1.5. чөлөөт бүсэд нэвтрэх зорчигч, бараа, тээврийн хэрэгслийг улсын хилээр саадгүй нэвтрүүлнэ.
5.2. Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний байгууллагын эрх, үүрэг
5.2.1. бичиг баримтын зөрчилтэй гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг чөлөөт бүсэд нэвтрүүлэхийг хориглоно;
5.2.2. чөлөөт бүсэд иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний үүргийг гүйцэтгэхэд шаардлагатай ажлын байр, тоног төхөөрөмжөөр хангуулна; 5.2.3. чөлөөт бүсэд орсон, гарсан гадаадын иргэн, харьяалалгүй хүн болон Монгол Улсын иргэний бүртгэлийг хэрэгжүүлнэ;
5.2.4. зорчигчийг чөлөөт бүсэд нэвтрэхэд тухайн хүний баримт бичгийг хуулбарлан авч уг хуулбарт “орсон”, буцаж гарахад “гарсан” тэмдэглэгээ хийж нэвтрүүлнэ; 5.2.5. ОХУ-ын хилээр чөлөөт бүсэд нэвтэрч буй тээврийн хэрэгслийг түүний гэрчилгээг үндэслэн бүртгэл хийх бөгөөд чөлөөт бүсэд зорчих зам, зогсоолын талбайг зааж өгнө;
5.2.6. иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний байгууллага нь чөлөөт бүсэд ажиллах боловсон хүчнээр хангана.
5.3. Гаалийн байгууллагын эрх, үүрэг
5.3.1. чөлөөт бүсэд нэвтэрч буй барааг сэжигтэй гэж үзсэн тохиолдолд үзлэг, шалгалт хийнэ;
5.3.2. чөлөөт бүсэд үзлэг, шалгалт хийхдээ Гаалийн тухай хуулийн 248 дугаар зүйлийг баримтална;
5.3.3. гаалийн байгууллага нь гаалийн хяналт, шалгалт хийхэд шаардлагатай ажлын байраар хангуулна;
5.3.4. хилийн чанадаас чөлөөт бүсэд нэвтэрч буй бараанд татвар ногдуулахгүй бөгөөд ачааны манифест, тээврийн бичиг баримт болон шаардлагатай тохиолдолд зөвшөөрөл, лицензийг үндэслэн бүрдүүлэлт хийнэ;
5.3.5. чөлөөт бүсээс гаалийн нутаг дэвсгэрт нэвтэрч буй худалдааны зориулалттай бараа, бүтээгдэхүүнд гаалийн бүрдүүлэлт хийж, гаалийн болон бусад татварыг холбогдох хуулийн дагуу ногдуулна;
5.3.6. чөлөөт бүсээс хилийн чанадад экспортолж буй бараа бүтээгдэхүүнд татвар ногдуулахгүй зөвхөн бүртгэл хийнэ;
5.3.7. гаалийн байгууллага нь чөлөөт бүсэд ажиллах боловсон хүчин, тоног төхөөрөмжөөр хангана.
5.4. Хорио цээрийн байгууллагын эрх, үүрэг
5.4.1. чөлөөт бүсэд ажиллах мэргэжлийн хяналтын байгууллага нь ажлын байр, хувцас, тоног төхөөрөмжөөр хангуулна;
5.4.2. чөлөөт бүсэд нэвтэрч байгаа барааг эрсдэлтэй гэж үзсэн тохиолдолд үзлэг, шалгалт хийж, бүсэд нэвтрүүлэх эсэхийг шийдвэрлэнэ;
5.4.3. худалдааны зориулалттай түүхий эд, хүнсний бүтээгдэхүүнийг чөлөөт бүсээс гаалийн нутаг дэвсгэрт оруулахад импортын мэдэгдлийг үндэслэн хяналт шалгалт хийнэ; 5.4.4. худалдааны зориулалттай эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхит бүтээгдэхүүн, согтууруулах ундаа болон тамхийг чөлөөт бүсээс гаалийн нутаг дэвсгэрт оруулахад хяналт шалгалт хийж, нэвтрүүлэх эсэхийг шийдвэрлэнэ;