Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 23
(836)
— 1088 —

Мөнгөн шагнал олгох тухай № 136

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2014 оны 4 дугээр Улаанбаатар сарын 26-ны өдөр Дугаар 136 хот Мөнгөн шагнал олгох тухай

Соёлын тухай хуулийн 22.3 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Америкийн Нэгдсэн Улсад зохиогддог Барток Кабалевский Прокофьевын нэрэмжит төгөлдөр хуурчдын уралдаанд хоёрдугаар байр эзэлсэн Хөгжим бүжгийн коллежийн оюутан А.Анужин, Ж.Ариунзаяа нарт тус бүр 14.0 (арван дөрвөн) сая төгрөг, гуравдугаар байр эзэлсэн Хөгжим бүжгийн коллежийн сурагч О.Сумади-Шарана, Б.Сувд, Б.Гоомаргад, М.Заяа, Н.Оргил, Г.Энхцаг нарт тус бүр 9.0 (есөн) сая төгрөг, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Ухань хотод зохиогддог олон улсын циркчдийн уралдаанд гуравдугаар байр эзэлж “Хүрэл арслан” шагнал хүртсэн уран нугаралт сургалтын “Икс роузис” төвийн уран нугараач Н.Төгөлдөрсайхан, Г.Энхгэрэл, Б.Алтжин, Г.Сарангуа, Н.Мөнгөнцацраг нарт 34.0 (гучин дөрвөн) сая төгрөгийн мөнгөн шагнал тус тус олгосугай.

2. Уран бүтээлчдэд олгох мөнгөн шагналд шаардагдах 116.0 (нэг зуун арван зургаан) сая төгрөгийг Соёл, урлаг хөгжүүлэх сангаас гаргахыг Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэлд зөвшөөрсүгэй. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.АЛТАНХУЯГ СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД Ц.ОЮУНГЭРЭЛ

Өөр ажилд томилогдсонтой холбогдуулан Пандийн Долгормааг Иргэний хэргийн давж заалдах шатны 7 дугаар шүүхийн шүүгчийн, Буурайн Баттөрийг Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 7 дугаар шүүхийн шүүгчийн албан тушаалаас тус тус чөлөөлсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.ЭЛБЭГДОРЖ

Хаяг: “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн редакци. Улаанбаатар-14201, Төрийн ордон 124 тоот И-мэйл: turiin_medeelel@parliament.mn Утас: 262420 Хэвлэлийн хуудас: 3.5 Индекс: 14003

Төрийн мэдээлэл · 2014 · № 23 (836)1088-р хуудас