Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 23
(836)
— 1082 —

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

гэж, 80 дугаар зүйлийн 80.13 дахь хэсгийн “хувьцаа эзэмшигчдийн” гэснийг “төлөөлөн удирдах зөвлөлийн” гэж, 99 дүгээр зүйлийн 99.1.2 дахь заалтын “энэ хуулийн 6.13-д” гэснийг “энэ хуулийн 6.14-т” гэж, 6 дугаар зүйлийн 6.13-6.15 дахь хэсгийн дугаарыг “6.14-6.16” гэж тус тус өөрчилсүгэй.

5 дугаар зүйл.Компанийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.10 дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.

6 дугаар зүйл.Энэ хуулийг 2014 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД

2014 оны 06 дугаар Улаанбаатар сарын 05-ны өдөр хот

ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт доор дурдсан агуулгатай 3 дахь заалт нэмсүгэй:

“3/энэ зүйлийн 2 дахь хэсгийн 1, 2-т заасан төрийн эзэмшлийн хувьцааг эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэх этгээдийг Засгийн газар тогтоох.” 2 дугаар зүйл.Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн “Төрийн өмчийн хороо” гэсний дараа “болон энэ зүйлийн 2 дахь хэсгийн 3-т заасны дагуу тогтоосон этгээд” гэж, мөн хэсгийн 3 дахь заалтын “албан хаагч” гэсний дараа “болон энэ зүйлийн 2 дахь хэсгийн 3-т заасны дагуу тогтоосон этгээдийн ажилтан” гэж тус тус нэмсүгэй.

3 дугаар зүйл.Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1, 2 дахь заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

“1/төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн эрх барих дээд байгууллагын хуралд төрийг төлөөлөх этгээдийг уг хурлаар хэлэлцэх асуудал бүрээр өгөх саналын удирдамжийн хамт төрийн эзэмшлийн хувьцааг эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлж байгаа этгээд томилох;

Төрийн мэдээлэл · 2014 · № 23 (836)1082-р хуудас