Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
2 дугаар зүйл.Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсугай. 3 дугаар зүйл.Энэ хуулийг 2014 оны 05 дугаар сарын 15-ны өдөр баталсан Соёлын өвийг хамгаалах тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
2014 оны 05 дугаар Улаанбаатар сарын 15-ны өдөр хот ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР НУТГИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт доор дурдсан агуулгатай дараах хэсэг, заалт нэмсүгэй:
1/23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалт: “3/дэлхийн болон үндэсний соёлын өвийн дурсгалт газар.” 2/24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг: “3.Дэлхийн болон Үндэсний соёлын өвийн дурсгалт газрын хамгаалалтын дэглэмийг хуулиар тогтооно.”
2 дугаар зүйл.Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Газрын тухай хууль” гэсний дараа “Соёлын өвийг хамгаалах тухай хууль,” гэж нэмсүгэй.
3 дугаар зүйл.Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Тусгай хамгаалалттай газар нутгийн” гэснийг “Хуульд өөрөөр заагаагүй бол Тусгай хамгаалалттай газар нутгийн” гэж өөрчилсүгэй.
4 дүгээр зүйл.Энэ хуулийг 2014 оны 05 дугаар сарын 15-ны өдөр баталсан Соёлын өвийг хамгаалах тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.