Улаанбаатар хотын цагдаагийн газар байгуулах тухай № 115
2014 оны 4 дүгээр Улаанбаатар сарын 12-ны өдөр Дугаар 121 хот Журамд нэмэлт оруулах тухай
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 5.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
“Журам батлах тухай” Засгийн газрын 2010 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 172 дугаар тогтоолоор баталсан “Түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийг тэмдэглэх, гавьяат үйлстнийг алдаршуулах, дурсгалыг нь мөнхжүүлэх журам”-ын 4 дүгээр зүйлд дор дурдсан заалт нэмсүгэй:
2014 оны 4 дүгээр Улаанбаатар сарын 4-ний өдөр Дугаар 115 хот Улаанбаатар хотын цагдаагийн газар байгуулах тухай Цагдаагийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь: 1. “Нийслэлийн цагдаагийн газар”-ыг “Улаанбаатар хотын цагдаагийн газар” болгон өөрчлөн зохион байгуулах арга хэмжээ авахыг Хууль зүйн сайд Х.Тэмүүжинд даалгасугай. 2. “Цагдаагийн байгууллагын талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2011 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 153 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Цагдаагийн байгууллагын зарим ажил, үйлчилгээ, хангалтын жишиг норматив”-ын “Нэг. Цагдаагийн байгууллагын бүтэц, орон тооны жишиг норматив”-д дор дурдсан нэмэлт оруулсугай:
16 Хотын цагдаагийн газар -500000-аас доошгүй хүн амтай хотод