Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 21
(834)
— 1006 —

Нээлттэй боловсролын “Нэг Монгол” үндэсний хөтөлбөр батлах тухай № 105

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

2014 оны 05 дугаар Улаанбаатар сарын 26-ны өдөр Дугаар 64 хот

Шүүхийн Ёс зүйн хорооны гишүүнийг томилох тухай

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, Шүүхийн захиргааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3, 32.4-г тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

Одонхүүгийн Мөнхсайхан, Балдангийн Уранцэцэг нарыг Шүүхийн Ёс зүйн хорооны гишүүнээр тус тус томилсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.ЭЛБЭГДОРЖ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2014 оны 3 дугаар Улаанбаатар сарын 28-ны өдөр Дугаар 105 хот

Нээлттэй боловсролын “Нэг Монгол” үндэсний хөтөлбөр батлах тухай

Засгийн газрын тухай хуулийн 30.1 дэх хэсгийг үндэслэн, Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Нээлттэй боловсролын “Нэг Монгол” үндэсний хөтөлбөрийг хавсралт ёсоор баталсугай.

2. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээр дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөрт даалгасугай:

1) хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны дунд, урт хугацааны стратеги болон жил бүрийн төлөвлөгөөг батлан хэрэгжүүлэх;

2) хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг хуульд заасан журмын дагуу сонгон шалгаруулж, гэрээ байгуулан ажиллах;

3) хөтөлбөрийн удирдлага, зохион байгуулалтыг улсын хэмжээнд хангаж, хэрэгжилтийн явцад хяналт, шинжилгээ хийж, тайланг

хоёр жил тутам Засгийн газарт танилцуулах.

Төрийн мэдээлэл · 2014 · № 21 (834)1006-р хуудас