Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай № 62
1.Монгол Улсын Засгийн газраас 2013 оны 06 дугаар сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэн Газрын тосны тухай хууль /Шинэчилсэн найруулга/, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Татварын ерөнхий хуульд нэмэлт оруулах тухай, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төрийн аудитын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Газрын тосны тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг батлах саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй тул хууль санаачлагчид нь буцаасугай.
2014 оны 05 дугаар Улаанбаатар сарын 26-ны өдөр Дугаар 62 хот Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай
Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, Авлигын эсрэг хуулийн 27 дугаар зүйлийн 27.2, 27.5 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:
Нэг. Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг хавсралт ёсоор баталсугай.
Хоёр. Энэ зарлиг гарсантай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2009 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 121 дүгээр зарлигийг хүчингүй болсонд тооцсугай.