Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 21
(834)
— 918 —

Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай

2014 оны 05 дугаар Улаанбаатар сарын 15-ны өдөр хот

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 1-18 дахь заалтад “-агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагаа хэрэгжүүлэх асуудал.” гэж тус тус нэмсүгэй.

2 дугаар зүйл.Энэ хуулийг 2014 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2014 оны 05 дугаар Улаанбаатар сарын 23-ны өдөр хот

МОНГОЛ УЛСЫН НЭГДСЭН ТӨСВИЙН 2014 ОНЫ ТӨСВИЙН ХҮРЭЭНИЙ МЭДЭГДЭЛ, 2015-2016 ОНЫ ТӨСВИЙН ТӨСӨӨЛЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Монгол Улсын нэгдсэн төсвийн 2014 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2015-2016 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

“1 дүгээр зүйл.Монгол Улсын нэгдсэн төсвийн 2014 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2015-2016 оны төсвийн төсөөллийн үзүүлэлтийг доор дурдсанаар баталсугай:

Эдийн засгийн үзүүлэлтүүд

Төсвийн хүрээний мэдэгдэл Төсвийн төсөөлөл

2014 он 2015 он 2016 он

1 Дотоодын нийт бүтээгдэхүүний бодит өсөлтийн хэмжээ /хувь/ 11.2 10.2 7.0

2 Хэрэглээний үнийн индексийн түвшин 9.0 7.0 6.0

3

Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээ /тэрбум төгрөг/ 6,903.8 7,201.1 7,322.2

-Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь 33.7 29.4 26.5

4

Нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээ /тэрбум төгрөг/ 7,313.8 7,690.9 7,874.9

-Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь 35.7 31.4 28.5

5

Нэгдсэн төсвийн нийт зарлагын өсөлт /тэрбум төгрөг/ 684.0 397.0 184.0

-Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь 3.3 1.6 0.7

6

Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл /тэрбум төгрөг/ -410.0 -489.8 -552.7

-Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь -2.0 -2.0 -2.0

7

Нэгдсэн төсвийн хөрөнгийн зардлын хэмжээ /тэрбум төгрөг/ 2,006.4 1,967.3 2,026.3

-Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь 9.8 8.0 7.3

8

Улсын өрийн нийт хэмжээ, өнөөгийн үнэ цэнээр /тэрбум төгрөг/ 8,201.2 9,796.5 11,054.6

-Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь 40.0 40.0 40.0

9

Нийгмийн халамжийн тухай хуульд заасны дагуу төсвөөс санхүүжүүлэх зардлын нийт хэмжээ /тэрбум төгрөг/ 266.8 272.8 285.8

-Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь 1.3 1.1 1.0

”

2 дугаар зүйл.Энэ хуулийг 2014 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Төрийн мэдээлэл · 2014 · № 21 (834)918–919-р хуудас