Бэлэн байдлын зэрэг, хорио цээрийн дэглэмийг цуцлах тухай № 110
2014 оны 4 дүгээр Улаанбаатар сарын 4-ний өдөр Дугаар 110 хот
Бэлэн байдлын зэрэг, хорио цээрийн дэглэмийг цуцлах тухай
Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн 11.5 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь: 1. Дорноговь, Хэнтий, Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрт гарсан мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний голомт устаж, халдварын тархалт зогссонтой холбогдуулан Сүхбаатар аймгийн Дарьганга, Наран, Онгон, Баяндэлгэр, Түвшинширээ, Хэнтий аймгийн Галшар, Дорноговь аймгийн Алтанширээ, Дэлгэрэх сумдын нутагт тогтоосон хорио цээрийн онцгой дэглэм, Сүхбаатар аймгийн Асгат, Халзан, Уулбаян, Мөнххаан, Хэнтий аймгийн Баянхутаг, Баянмөнх, Дэлгэрхаан, Дорноговь аймгийн Өргөн, Сайхандулаан сумдын нутагт тогтоосон хязгаарлалтын дэглэм болон тус аймгуудын төрийн захиргааны бүх шатны байгууллага, аж ахуйн нэгжүүдийг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлснийг 2014 оны 4 дүгээр сарын 4-ний өдрөөс эхлэн тус тус цуцалсугай.
2. Дорноговь аймгийн Айраг, Даланжаргалан, Их хэт сумдад тогтоосон хорио цээр, хязгаарлалтын дэглэм, шүлхий өвчний халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэх, ариутгал халдваргүйжүүлэлтийн арга хэмжээг орон нутгийн онцлогт тохируулан гамшгаас хамгаалах бэлэн байдлын зохих зэрэгт шилжүүлэн ажиллахыг аймгийн Засаг дарга П.Ганхуягт даалгасугай.
зүйлийн 3, Дипломат албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:
Монгол Улсаас Бахрейны Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кадырийн Сайрааныг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бахрейны Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Содномын Энхбатыг томилсугай.