Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 20
(833)
— 899 —

Зарим хүмүүсийг анхан шатны болон давж заалдах шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн албан тушаалд томилох тухай № 53

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2014 оны 05 дугаар Улаанбаатар сарын 15-ны өдөр Дугаар 35 хот

Засгийн газрын гишүүн, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдын үүрэгт ажлаас чөлөөлөх тухай

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 391 дүгээр зүйлийн 391.2 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Халтмаагийн Баттулгыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдын үүрэгт ажлаас чөлөөлсүгэй.

2.Энэ тогтоолыг баталсан өдрөөс нь эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

2014 оны 05 дугаар Улаанбаатар сарын 09-ний өдөр Дугаар 53 хот

Зарим хүмүүсийг анхан шатны болон давж заалдах шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн албан тушаалд томилох тухай

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2, 15.4, 15.5 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

Энэхүү зарлигийн хавсралтад дурдсан хүмүүсийг анхан шатны болон давж заалдах шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн албан тушаалд томилсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.ЭЛБЭГДОРЖ

Нэг.Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд:

1. Гомбын Лхагвамааг Иргэний хэргийн давж заалдах шатны 2 дугаар шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд;

2. Оросоогийн Нарангэрэлийг Иргэний хэргийн давж заалдах шатны 6 дугаар шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд;

3. Ёндонгийн Бямбацэрэнг Иргэний хэргийн давж заалдах шатны 7 дугаар шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд. Хоёр.Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд:

1. Арвинбуянгийн Энхбаатарыг Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 1 дүгээр шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд;

2. Данзангийн Эрдэнэбилэгийг Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 4 дүгээр шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд;

3. Жигдэнгийн Баттогтохыг Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 5 дугаар шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд;

4. Дагвын Жамбалсүрэнг Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 6 дугаар шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд;

5. Пүрэвсүрэнгийн Батсайханг Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 7 дугаар шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд;

6. Зундуйн Хосбаярыг Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 8 дугаар шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд;

7. Батжаргалын Батзоригийг Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2014 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 53 дугаар зарлигийн хавсралт

Гурав.Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд:

1. Бавалын Баатарыг Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд;

2. Пунцагийн Цэцэгдуламыг Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 3 дугаар шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд;

3. Батдоржийн Нармандахыг Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд.

Дөрөв.Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд:

1. Мөнхбаярын Алдарыг Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд;

2. Ёндонгийн Цогтзанданг Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд;

3. Дамдинсүрэнгийн Оюунбатыг Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 3 дугаар шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд;

4. Нямдоржийн Одонтуулыг Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн албан тушаалд. Тав.Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд:

1. Баттулгын Одонтуяаг Захиргааны хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд;

2. Зукарын Гульбаршаг Захиргааны хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд;

3. Сангибатын Сайнбилэгийг Захиргааны хэргийн анхан шатны 3 дугаар шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд;

4. Шаравын Баттогтохыг Захиргааны хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн албан тушаалд;

5. Далантайн Нарантуяаг Захиргааны хэргийн анхан шатны 6 дугаар шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд;

6. Батбаярын Оюуныг Захиргааны хэргийн анхан шатны 8 дугаар шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд;

7. Лхагважаргалын Тунгалагийг Захиргааны хэргийн анхан шатны 10 дугаар шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд;

8. Баттуулайн Болормааг Захиргааны хэргийн анхан шатны 11 дүгээр шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд;

9. Сангаагийн Отгонцэцэгийг Захиргааны хэргийн анхан шатны 12 дугаар шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд;

10. Цэдэн-Ишийн Нэргүйг Захиргааны хэргийн анхан шатны 13 дугаар шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд;

11. Хаянхярваагийн Эрдэнэтуяаг Захиргааны хэргийн анхан шатны 14 дүгээр шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд;

12. Бат-Өлзийн Хажидмааг Захиргааны хэргийн анхан шатны 15 дугаар шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд;

13. Түмэнжаргалын Оюунгэрэлийг Захиргааны хэргийн анхан шатны 16 дугаар шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд;

14. Гомбосүрэнгийн Сонинболорыг Захиргааны хэргийн анхан шатны 17 дугаар шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд;

15. Балжирхүүгийн Энхтайванг Захиргааны хэргийн анхан шатны 18 дугаар шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд;

16. Намсрайн Балжмааг Захиргааны хэргийн анхан шатны 19 дүгээр шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн албан тушаалд;

17. Цэрэннадмидын Батсүрэнг Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд.

Зургаа.Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд:

1. Ванд-Очирын Цэцэнбилэгийг Сум дундын 1 дүгээр шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд;

2. Дашдоржийн Мөнхөөг Сум дундын 2 дугаар шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд;

3. Батаагийн Гэрэлмааг Сум дундын 3 дугаар шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд;

4. Содовын Цэрэндуламыг Сум дундын 4 дүгээр шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд;

5. Цанжаагийн Үйтүмэнг Сум дундын 5 дугаар шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд;

6. Одцэрэнгийн Однямааг Сум дундын 6 дугаар шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд;

7. Банзайн Манлайбаатарыг Сум дундын 7 дугаар шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд;

8. Хасбаатарын Ганболдыг Сум дундын 8 дугаар шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд;

9. Эрдэнэ-Очирын Болормааг Сум дундын 9 дүгээр шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд;

10. Сүхбаатарын Ганчимэгийг Сум дундын 10 дугаар шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд;

11. Сүхбаатарын Сэржмядагийг Сум дундын 11 дүгээр шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд;

12. Доржийн Нямыг Сум дундын 12 дугаар шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд;

13. Чадраагийн Энхтөрийг Сум дундын 13 дугаар шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд;

14. Бат-Очирын Бямбасүрэнг Сум дундын 14 дүгээр шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд;

15. Равданжамцын Уранчимэгийг Сум дундын 15 дугаар шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд;

16. Цэрэнчимэдийн Мөнхтулгыг Сум дундын 16 дугаар шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд;

17. Хумбаагийн Отгонжаргалыг Сум дундын 17 дугаар шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд;

18. Хаянхярваагийн Оюунжаргалыг Сум дундын 18 дугаар шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд;

19. Пунцагжавын Болормааг Сум дундын 19 дүгээр шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд;

20. Лхагвын Энхтайванг Сум дундын 20 дугаар шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд;

21. Бямбаагийн Алтанцэцэгийг Сум дундын 21 дүгээр шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд;

22. Цэдэвийн Отгонжаргалыг Сум дундын 23 дугаар шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд;

23. Лхамсүрэнгийн Алтанг Сум дундын 24 дүгээр шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд;

24. Тумагийн Цэцэгмааг Сум дундын 25 дугаар шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд;

25. Баттулгын Бадрахгэрэлийг Сум дундын 26 дугаар шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд;

26. Түмэндэмбэрэлийн Хүрэлбаатарыг Сум дундын 27 дугаар шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд;

27. Төмөрбаатарын Болормааг Сум дундын 29 дүгээр шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд.

Төрийн мэдээлэл · 2014 · № 20 (833)899–904-р хуудас