Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 8
(725)
— 479 —

Нийгмийн халамжийн тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай

31 дүгээр зүйл.Нийгмийн халамжийн тухай хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага

31.1.Хуурамч баримт бичиг бүрдүүлэх, худал мэдээлэх зэргээр тэтгэвэр, тэтгэмж тогтоолгосон, нийгмийн халамжийн болон нийгмийн хөгжлийн үйлчилгээнд хамрагдсан гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол уг үйлдэлтэй нь холбоотойгоор учирсан хохирлыг нөхөн төлүүлж, улсын байцаагч 50000-100000 төгрөгөөр торгоно.

31.2.Тэтгэвэр, тэтгэмж, нийгмийн халамжийн болон нийгмийн хөгжлийн үйлчилгээнд хамрагдах иргэний тодорхойлолтыг үндэслэлгүйгээр болон хуурамчаар үйлдсэн албан тушаалтан, нийгмийн ажилтанд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол уг үйлдэлтэй нь холбоотойгоор учирсан хохирлыг нөхөн төлүүлж, улсын байцаагч 50000-100000 төгрөгөөр торгоно.

31.3.Халамжийн сангийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулах, эсхүл хувийн зорилгод ашиглах зэргээр хууль тогтоомж зөрчсөн нийгмийн ажилтанд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.

32 дугаар зүйл.Хууль хүчин төгөлдөр болох

32.1.Энэ хуулийг 2012 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2012 оны 01 дүгээр Улаанбаатар сарын 19-ний өдөр хот

НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ТУХАЙ ХУУЛИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦОХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.2005 оны 12 дугаар сарын 01-ний өдөр баталсан Нийгмийн халамжийн тухай хуулийг хүчингүй болсонд тооцсугай. 2 дугаар зүйл.Энэ хуулийг 2012 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр баталсан Нийгмийн халамжийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ
Төрийн мэдээлэл · 2012 · № 8 (725)479-р хуудас