Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ 2014 оны 05 дугаар Улаанбаатар сарын 09-ний өдөр хот
1 дүгээр зүйл.Амгалан дулааны станцын барилга угсралтын ажлыг гүйцэтгэхэд шаардагдах тоног төхөөрөмжийг импортлоход гаалийн албан татвараас чөлөөлсүгэй.
2 дугаар зүйл.Энэ хуулийн 1 дүгээр зүйлд заасан тоног төхөөрөмжийн жагсаалтыг “Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем /БТКУС/”-ийн ангиллын дагуу Засгийн газар батална.
3 дугаар зүйл.Энэ хуулийг 2014 оны 5 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд дагаж мөрдөнө.
2014 оны 05 дугаар Улаанбаатар сарын 09-ний өдөр хот
1 дүгээр зүйл.Амгалан дулааны станцын барилга угсралтын ажлыг гүйцэтгэхэд шаардагдах тоног төхөөрөмжийг импортлоход нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлсүгэй.