Журам шинэчлэн батлах тухай № 64
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ 2014 оны 2 дугаар Улаанбаатар сарын 21-ний өдөр Дугаар 49 хот
Төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх тухай
Засгийн газрын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 32.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Хустайн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны үүргийг “Хустай цогцолборт газар” төвөөр гэрээний үндсэн дээр 10 жилийн хугацаагаар гүйцэтгүүлэхийг Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюунд зөвшөөрсүгэй.
2.Төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх ажлын гэрээнд холбогдох хууль тогтоомжийг нарийн чанд мөрдүүлэх, санхүүжилтийг хэрхэн шийдвэрлэх, аялал жуулчлал, олон улсын чанартай судалгаа шинжилгээний ажлыг явуулах зарчмын талаар тодорхой тусгаж, гэрээний хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюунд даалгасугай.
3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Төрийн чиг үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх тухай” Засгийн газрын 2008 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 186 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
2014 оны 2 дугаар Улаанбаатар сарын 28-ны өдөр Дугаар 64 хот
Журам шинэчлэн батлах тухай
Биеийн тамир, спортын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 151 дүгээр зарлигийг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь: