Хилийн зарим боомтын талаар авах арга хэмжээний тухай № 46
6. Тогтоолыг 2014 оны 4 дүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжүүлсүгэй.
2014 оны 2 дугаар Улаанбаатар сарын 21-ний өдөр Дугаар 46 хот
Хилийн зарим боомтын талаар авах арга хэмжээний тухай
Засгийн газрын тухай хуулийн 30.1, Хилийн тухай хуулийн 16.2 дахь заалтыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Монгол, Хятадын улсын хилийн дагуу Монгол Улсын талаас Өмнөговь аймгийн Хүрмэн сумын нутаг Цагаан дэл уулын чиглэлд, Хятадын талаас БНХАУ-ын ӨМӨЗО-ны Альшаа аймгийн Альшаа зүүн хошууны нутаг Өлзий уулын чиглэлээр хоёр талын зорчигч, ачаа тээврийн “Цагаан дэл уул-Өлзий” байнгын ажиллагаатай авто замын боомт шинээр байгуулахыг зөвшөөрсүгэй.
2. Монгол, Хятадын улсын хилийн хоёр талын зорчигч, ачаа тээврийн, түр ажиллагаатай Хавирга, Баянхошуу, Ханги, Бургастай авто замын боомтуудыг байнгын ажиллагаанд шилжүүлэх, Монгол-Оросын улсын хилийн Алтанбулаг-Хиагт боомтоор зорчигч нэвтрүүлэх ажиллагааг 24 цагийн горимд шилжүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэгт даалгасугай.
3. Шинээр байгуулах, байнгын ажиллагаанд болон 24 цагийн горимд шилжүүлэх боомтуудад шаардагдах хөрөнгө оруулалтын болон хилийн хяналтын байгууллагуудад нэмэгдэх орон тоо, төсвийн зардлын асуудлыг шийдвэрлэхийг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Сангийн сайд Ч.Улаан нарт даалгасугай.
4. Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан дараах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Гадаад харилцааны сайд Л.Болдод даалгасугай.