Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай № 30
184. Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай Дугаар 30 793
2014 оны 04 дүгээр Улаанбаатар сарын 17-ны өдөр Дугаар 30 хот
Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг үндэслэн ТОГТООХ НЬ: 1.Монгол Улсын Их Хурлын 2013 оны 63 дугаар тогтоолын дагуу Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд “0.0” дүнтэй тусгагдсан төсөл, арга хэмжээний төсөвт өртөг нэмэгдсэн, гүйцэтгэл удааширсан шалтгааныг тогтоох, гүйцэтгэл хэрэгжилтийн явц байдалд хийсэн Үндэсний аудитын газрын тайланг хэлэлцээд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Н.Алтанхуяг/-т даалгасугай:
1/Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2014 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалтад “0.0” дүнтэй тусгагдсан төсөл, арга хэмжээ, барилга байгууламжаас 2014 оны төсвийн жилд санхүүжүүлэх төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалтыг 1 дүгээр хавсралтад тусгагдсанаар, Хөгжлийн банкны санхүүжилтээр санхүүжүүлэх төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалтыг 4 дүгээр хавсралтыг үндэслэн, Монгол Улсын 2014 оны төсвийн тодотголын төслийг энэ тогтоолын хүрээнд боловсруулан, тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш ажлын 5 өдрийн дотор Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;
2/Монгол Улсын 2014 оны төсвийн бараа, үйлчилгээний зарим зардлыг 10-30 хувиар бууруулж, хэмнэлттэй ажиллах боломжийг судлан, саналаа Монгол Улсын 2014 оны төсвийн тодотголын төсөлд тусгах;
3/ажил нь бүрэн дууссан төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалтыг 2 дугаар хавсралтад тусгагдсанаар тооцох,