Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 16
(829)
— 673 —

Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 13 дахь илтгэл № 47

4.7. Аймаг, нийслэлийн байгаль орчны асуудал хариуцсан байгууллага нь тухайн аймаг, сумын байгалийн нөөцийг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх арга хэмжээний хөтөлбөр, төлөвлөгөөний хэрэгжилт, төлбөрийн орлогын хэсгийн зарцуулалтын хүрээнд байгаль орчны нөөц ашиглаж үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид Байгаль орчныг хамгаалах тухай хуульд заасан 2 жил тутамд байгаль орчны аудит хийлгэж болно.

4.8. Энэхүү журмын 3.1-3.7 дахь арга хэмжээний төсвийн гүйцэтгэл, зарцуулалт нь батлагдсан төсөв, төлөвлөгөөний дагуу хэрэгжиж байгаа эсэхэд олон нийт хяналт тавих, мэдээлэл авах боломжийг бүрдүүлнэ.

МОНГОЛ УЛСЫН ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИССЫН ИЛТГЭЛ
ТАНИЛЦУУЛГА

Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 13 дахь илтгэлийг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын 2014 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн хурлаар хэлэлцэж, Монгол Улсын Их Хуралд өргөн барьж байна.

Энэ удаагийн илтгэлийг Комиссын хийсэн хяналт шалгалт, судалгаа, Комиссын гишүүний шаардлага, зөвлөмжийн хэрэгжилт, иргэний нийгэм, бусад байгууллагуудын хийсэн судалгаа, хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлсэн болон Засгийн газрын байгууллагуудаас ирүүлсэн мэдээлэл, иргэдээс Комисст хандан гаргасан гомдлыг үндэслэн боловсруулав.

Комисс нь 2013 онд иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас нийт 669 гомдол хүлээн авч, хүний эрхийн зөрчлийг арилгуулахаар гомдлын дагуу 21, хяналт шалгалтын мөрөөр 18 шаардлага, зөвлөмжийг аж ахуйн нэгж, байгууллагад хүргүүлж, хяналт тавин ажиллаж байна.

Энэхүү илтгэлд нийгэмд тулгамдаж буй хүний эрхийн дараах асуудлыг авч үзлээ.

Нэгдүгээр бүлэг. Хөдөлмөрлөх эрхийн асуудал, тухайлбал барилгын салбар дахь хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл, аюулгүй

Төрийн мэдээлэл · 2014 · № 16 (829)673-р хуудас