Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай
2012 оны 01 дүгээр Улаанбаатар сарын 19-ний өдөр хот
1 дүгээр зүйл.Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсгийн “, албан тушаалын бүрэн эрхээ хэтрүүлсэн” гэснийг хассугай.
2 дугаар зүйл.Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.6, 14.1.7 дахь заалт, 15 дугаар зүйлийн 15.1.6, 15.1.9-15.1.13 дахь заалт, 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
3 дугаар зүйл.Энэ хуулийг Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
2012 оны 01 дүгээр Улаанбаатар сарын 19-ний өдөр хот
1 дүгээр зүйл.Эрүүгийн хуульд дор дурдсан агуулгатай 2701 дүгээр зүйл нэмсүгэй:
“2701 дүгээр зүйл.Хууль бусаар хөрөнгөжих
2701.1.Нийтийн албан тушаалтан хууль ёсны орлогоосоо гадна их хэмжээгээр эд хөрөнгө, орлого олсон нь тогтоогдсон бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурваас дээш таван жил хүртэл хугацаагаар хасаж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2701.2.Нийтийн албан тушаалтан хууль ёсны орлогоосоо гадна онц их хэмжээгээр эд хөрөнгө, орлого олсон нь тогтоогдсон бол тодорхой