Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 14
(827)
— 481 —

Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай № 37

ГАРЧИГ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

173. Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай Дугаар 37 481

174. Хөтөлбөр батлах тухай Дугаар 40 482

2014 оны 2 дугаар Улаанбаатар сарын 14-ний өдөр Дугаар 37 хот

Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай

Засгийн газрын тухай хуулийн 7.2, 30.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

“Журам батлах тухай” Засгийн газрын 2013 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 410 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Цахим тоглоомын газрын үйл ажиллагааг зохицуулах журам”-ын 2.3, 2.4 дэх хэсэг, 4.1.3 дахь заалтыг дор дурдсанаар өөрчилсүгэй:

1. “2.3. Цахим тоглоомын үйлчилгээ үзүүлэх газар нь 23.00 цаг хүртэл үйлчилнэ.”;

2. “2.4. 9-16 хүртэлх насанд хүрээгүй хүүхдэд зуны улиралд (4 дүгээр сарын 1-нээс 10 дугаар сарын 1-нийг хүртэлх хугацаа) 20.00 цаг, өвлийн улиралд (10 дугаар сарын 1-нээс 4 дүгээр сарын 1-нийг хүртэлх хугацаа) 18.00 цаг хүртэл үйлчлэх бөгөөд өдөрт нэг удаа 2 цагаас илүүгүй хугацаагаар үйлчилнэ.”;

3. “4.1.3. энэхүү журамд заасан цахим тоглоомын үйлчилгээг 9 насанд хүрээгүй хүүхдэд үзүүлэх;”.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.АЛТАНХУЯГ ХУУЛЬ ЗҮЙН САЙД Х.ТЭМҮҮЖИН
Төрийн мэдээлэл · 2014 · № 14 (827)481-р хуудас