Амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй өвчнөөс сэргийлэх, хянах үндэсний хоёр дахь хөтөлбөр батлах тухай № 34
2014 оны 03 дугаар Улаанбаатар сарын 21-ний өдөр Дугаар 46 хот
Элчин сайдыг эгүүлэн татах, тохоон томилох тухай
Монгол Улсын Үндсэн хуулийн гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 3, Дипломат албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:
Монгол Улсаас Бүгд Найрамдах Молдов Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цэрэндоржийн Ганхуягийг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Молдов Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Лхамсүрэнгийн Дүгэржавыг томилсугай.
2014 оны 2 дугаар Улаанбаатар сарын 7-ны өдөр Дугаар 34 хот Aмьдралын буруу хэвшлээс үүдэлтэй өвчнөөс сэргийлэх, хянах үндэсний хоёр дахь хөтөлбөр батлах тухай Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30.1, Эрүүл мэндийн тухай хуулийн 7.1.3 дахь заалтыг үндэслэн Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 2011 оны 66 дугаар тогтоолын 45 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2 дугаар зорилтыг хангах зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй өвчнөөс сэргийлэх, хянах үндэсний хоёр дахь хөтөлбөрийг 1 дүгээр, хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын нэгдсэн төлөвлөгөөг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай. 2. Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд олон улсын байгууллага, хандивлагчдын зээл, тусламжийн тодорхой хэсгийг чиглүүлэх, дотоодын